ӨСВӨРИЙН САГСАНБӨМБӨГЧИД ТЯНЬЖИНД БЭЛТГЭЛ ХИЙЖЭЭ

Монголын сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн болон залуучуудын шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Тяньжин хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд өнгөрсөн бямба гарагт эх орондоо иржээ.

БНХАУ-ын Тяньжин хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн CBA-д  оролцох "Tianjin Gold Lion" клубтэй хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр Тяньжин хотын залуучуудын багтай тоглолт хийж 69:65 гэсэн оноогоор манай баг хожсон байна.

Тяньжин хотын залуучуудын шигшээ баг нь БНХАУ-ын их, дээд сургуулийн сагсан бөмбөгийн багуудын дунд эхний наймд бичигддэг байна. Өсвөр болон залуучуудын шигшээ багийг урд хөршид хамтарсан бэлтгэл хийх боломжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар бүрдүүлжээ.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу