Монголын сагсчид өнөөдөр Тайваньтай тоглоно

АЗИЙН ОЮУТНЫ АВАРГЫН ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ ГАРЛАА

Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу Хятадын Тайваньд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлж байна. Есдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Тайланд, Тайвань, Хонгконгийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Багууд хоёр хэсэгт хуваагдаж тойргоор тоглох бөгөөд “А” хэсэгт Монгол, Тайвань, БНХАУ, Хонгконгийн багууд орж “В” хэсэгт Макао, Тайланд, БНСУ-ын баг сугалаа таарчээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас спортын мастер Б.Болормаа ахлагчтай, Б.Баярмагнай дасгалжуулагчтай, 12 тамирчин, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа.

Монголын сагсан бөмбөгийн оюутны эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” их наадамд оролцож байсан ба 2015 онд БНХАУ-ын Мүгдэн хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тамцээнд оролцон, шагналт 4 дүгээр байр эзэлж байсан баг юм.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

Есдүгээр сарын 06

  • 13.30 цагаас Макао-Тайланд
  • 15.30 цагаас БНХАУ- Хонгконг
  • 18.30 цагаас Монгол- Тайвань

Есдүгээр сарын 07

  • 13.30 цагаас Тайланд –БНСУ
  • 15.30 цагаас Монгол- БНХАУ 
  • 17.30 цагаас Хонгконг-Тайвань

Есдүгээр сарын 08

13.30 цагаас БНСУ -Макао 
15.30 цагаас Хонгконг-Монгол
17.30 цагаас Тайвань -БНХАУ 

Есдүгээр сарын 09 /Амралтын өдөр/

Есдүгээр сарын 10

  • 13.30 цагаас А4-В3 
  • 15.30 цагаас А1-В2
  • 17.30 цагаас А2-В1 

Есдүгээр сарын 11

  • 13.30 цагаас 5 дугаар байрын төлөөх тоглолт 
  • 15.30 цагаас Хүрэл медалийн төлөөх хагас шигшээ тоглолт
  • 17.30 цагаас Алтан медалийн төлөөх шигшээ тоглолт
  • 19.30 цагаас Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу