Г.Уянга хуучин журмын нөхөд, МҮАН-ынхаа золголт дээр гар утсаа хулгайд алджээ

УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга Г.Уянга УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан билээ. Ийм үр дүн гарахад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэгийг Г.Уянга хийсэн гэх яриа ихэд нөлөөлсөн нь нууц биш.
 
Уг бичлэг  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын өрөөнд болсон бөгөөд түүний яриа, дүрсийг олон нийтэд дэлгэгдсэн бичлэг дээр дарсан байсан билээ.Тэгвэл уг бичлэгтэй холбоотой зарим зүйлийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэлгээд буй.
 
Тодруулбал тэрээр: "Би гар утсыг 2015 оны 12-р сарын 30-нд худалдан авч 2016 оны 2-р сарын 12 буюу цагаан сарын шинийн 5-ны үдээс хойш МҮАН-ын бага хурлын гишүүдийн золголтын үеэр хулгайд алдсан юм. Гар утас хулгайд алдсаныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Х.Болорчулуун нар баталж чадна.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу