Гурван дэд сайдыг хүлээн зөвшөөрсөнгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол батлав. Үүнд:
  • Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
  • Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
  • Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/
  • Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /
  • Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/
  • Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн
  • Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ нарыг томилсон юм. Харин МАН-ын УЗ-өөс сонгосон гурван дэд сайдыг хүлээн зөвшөөрөлгүй буцаалаа.
  • Барилга, хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр,
  • Гадаад харилцааны дэд сайдад Г.Тэнгэр,
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир нар томилогдсон. Ийнхүү гурван дэд сайдын асуудлгы дахин хэлэлцэхээр болов.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу