Хөргөгчинд хадгалах шаардлагагүй хүнсний зүйлс. /Хадгалаад аваарай. /

Та бид худалдан авсан шинэхэн хүнсний зүйлсээ шинээр нь байлгахыг хүсдэг нь мэдээж хэрэг. Тэгвэл шинээр нь хадгалах гэж байна гээд хөргөгч рүүгээ хийхийг битгий яараарай. Доорхи өгөх зөвлөгөөг нэг уншаад үзээрэй.

Зарим нэгэн  хүнсний зүйлсийг хөргөгчинд хийх шаардлагагүй гэдгийг та бүхэн мэдэхгүй бол эндээс хараад аваарай.

1 Банана. Бананыг хөргөгчинд хадгалах нь зөв үү буруу юу? Банана гадаад орчинд байхдаа илүү их шим тэжээлээ хадгалдаг байна. Бананыг хэзээ ч хөргөгчинд хадгалах ёсгүй юм байна шүү. Хүйтэн температур боловсрох үйл явцыг удаашруулж зөвхөн муутгаж ялзруулдаг.

 

 

2. Төмсийг хуурай, сэрүүн, харанхуй орчинд хадгалах нь зүйтэй. Учир нь хүйтэн температурт байлгаснаар төмсний чихэрлэг чанар нэмэгддэг гэж үздэг. Иймд төмсөө пластик уут торноос нь гарган цаасан хайрцаганд хадгалах нь дээр. 

  

3. Сонгино. Хөргөгчиндөө сонгиноо хадгалснаар өгөршиж зөөлөрсөн болгож орхино гэсэн үг. АНУ-ын Үндэсний Сонгинын холбооны үзэж байгаагаар хальслаагүй сонгиныг пластик тор болон хөргөгчинд хадгалахгүй байхыг зөвлөж байна. Учир нь хальслаагүй сонгиныг илүү удаан хадгалахын тулд агаар хэрэгтэй байдаг бөгөөд харин хальсалсан сонгиныг бол тагтай саванд хийгээд хөргөгчинд хадгалж болдог ажээ.

4. Авакода. Хэрэв та бүрэн боловсроогүй авакода худалдаж авсан бол хөргөгчинд хадгалахаас татгалзаарай. Бүрэн болж дуустал хугацаа хэрэгтэй байдал тул уг жимсийг хүйтэн температурт хийчих юм бол боловсрох хугацааг саатуулна гэсэн үг юм. Харин бүрэн болсон авакодаг хөргөгчинд хадгалж болох нь ээ. 

5. Сармис. Итгэх үгүй нь таны хэрэг. Гэхдээ сармисыг хөргөгчинд хадгалах ёсгүй юм байна. Учир нь хөргөгчинд хийснээр ургаж нахиалж эхлэх төдийгүй хатуу, өгөршиж эхлэдэг байна. Мөн хөргөгчинд байлгаснаар сармисны өнгөнд огтхон ч өөрлөлт гарахгүй ба энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүнсэндээ хэрэглэхээр хальслах үед сармис тань чанараа алдсан байх нь ээ. 

6. Талх. Талхыг хөргөгч шиг хурдан хатаадаг зүйл байдаггүй гэнэшүү. Талхаараа сэндвич бэлтгээд хөргөгчиндөө байлгаад үзээрэй, хатуу бас зажлууртай болсон байна. Мөн хүйтэн агаар талхыг хатуу бас амтгүй болгодог.

7. Кофе. Нунтаг болон бөөрөнхий кофены алинд ч хөргөгч тохиромжгүй. Учир нь кофены шинэхэн байдал, амт чанар зэргийг хадгалахад хөргөгч тийм ч таатай биш. Мөн нунтаг болон бөөрөнхий кофег агаар нэвтрэхгүй саванд хадгалах хэрэгтэй. Хэрэв танд яг одоо хэрэглэхээргүй их хэмжээний кофе байгаа бол агаар нэвтрэхгүй уут саванд хийгээд хөлдөөгчинд хийхийг зөвлөе. Энэ аргаар харин кофег хөргөгчинд сар хүрэхгүй хугацаанд хадгалах боломжтой юм. 

8. Улаан лооль. Улаан лоолийн амтыг хүн бүр л таашаан түүнд дуртай байдаг. Тэгвэл улаан лоолийг хөргөгчинд хадгалснаар амтаа алддаг ба бүрэн гүйцэд болох үйл явцынг нь сааруулдаг. Мөн хөргөгчний хүйтэн агаар улаан лоолийн амт чанарыг өөрчилдөг тул саванд хийгээд хөргүүрт байлгахыг зөвлөж байна. 

9. Зөгийн бал. Зөгийн балыг маш сайн таглаатай саванд хийсэн л бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Зөгийн бал биднээс ямар нэгэн анхаарал шаардахгүй өөрөө байгалиараа хадгалагддаг бүтээгдэхүүн юм. Төмрийн агууламж өндөртэй уг хүнсний зүйлийг хөргөгчинд хадгалснаар сахарлах үйл явц нь түргэсдэг байна. 

10. Абрикос, киви, тоор, чавга, манго гэх мэт жимснүүд. Төмсний нэгэн адил эдгээр жимснүүдийг хөргөгчинд хадгалснаар мөн л бүрэн боловсрох үйл явцыг нь саатуулж орхидог аж. Мөн эдгээр жимснүүдийг хөргөгчинд байлгаснаар шим тэжээл нь алдагдана. Иймээс хүйтэн хуурай температурт байлгахын оронд хөргүүрт хадгалахыг эрмэлзээрэй. 

Орчуулсан: Ц. Дулмаа 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу