Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалт эхэллээ

Улаанбаатар хотын Засаг даргын санаачилгаар 2014 оноос зохион байгуулж эхэлсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ. Тус форум нь энэ жил “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд өрнөнө.

Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлага оролцож байна. Хуралдаанд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу