“Чингис хаан кап-2016” тэмцээнд таван орны сагсчид өрсөлдөнө

Сагсан бембегийн Олон улсын "Чингис хаан кап-2016" тэмцээн энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээний талаар Хойд Солонгос болон Монгол улсын vндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр /2016.09.05/ хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Өнгөрсөн жилийн “Чингис хаан кап-2015” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын үндэсний шигшээ баг удаалж байсан. Харин энэ жилээс тус тэмцээн хүрээгээ улам тэлж, Монгол улсын үндэсний шигшээ I, II шигшээ баг болон оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдаас гадна ОХУ-ын Буриад улсын шигшээ, БНХАУ-ын Хөх хот, БНСУ, БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид зэрэг таван орны тамирчид өрсөлдөхөөр болжээ. Тэмцээн энэ сарын 7-ноос эхлэн Спортын төв ордонд өдөр бүр 14:00, 16:00, 18:00, 20:00 цагуудад дөрвөн тоглолттой юм байна.

Энэ тэмцээний хамгийн том онцлог нь Өмнөд болон Хойд Солонгос улсын сагсан бөмбөгийн багууд нэг тэмцээнд тоглохоор болж байгаа нь түүхэн үйл явдал юм.

Б.ГЭРЭЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу