Напелеон” тортыг гэртээ хийж сурцгаая!

Хүүхэд бүрийн амтархан идэх дуртай напелеон тортыг хэрхэн хийх жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Та зааврын дагуу тортоо хийж, энэ амралтын өдрүүдээр хайртай хүмүүстэйгээ амтархан зооглоорой.

Напелеон тортыг гэртээ хийж сурцгаая
1Орц:
200 гр масло
2 ширхэг өндөг
200 гр тортны крем
Нэг чимх давс
0.5 ц/халбага хүнсний сода
4 аяга гурил
Крем хийхдээ:

2-оос 3 цайны халбага гурил
1.5 аяга сахар
0.5 литр сүү
250 грам ургамлын тос
Орц

2Хийх арга

Гурилаа том аяганд хийж, дээр нь маслоо хийгээд өрөөний температурт хэсэг байлгана

Тортны крем дээрээ өндөг, хүнсний сода болон чимх давсыг хийж, хооронд нь сайтар хутгана

Ингээд үүгээрээ гурилаа зуурах бөгөөд зуурмагаа 10-12 хэсэг болгон хуваана

Хуваасан хэсгүүдээ 1 цаг орчим хөргөгчинд байлгаарай

Дараа нь хэсэг тус бүрийг нимгэн илдэж, шарах шүүгээнд 8-10 минут зөөлөн гал дээр жигнэнэ

Жигнэмэгээ бэлэн болсны дараа сүүн кремээ зааврын дагуу зуурч, жигнэмэг бүр дээрээ нимгэн түрхэж, давхарлан тавиарай. Ингээд бидний идэх дуртай амттай напелеон торт бэлэн болох юм

Хийх арга

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу