Ц.Элбэгдорж: Дасгалжуулагчдын тэмцэл зөв байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” олимпийн наадмаас медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай нартай уулзаж, баяр хүргэлээ. Олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдаа урамшуулж урьсан энэхүү уулзалтад хүрэл медалийн төлөөх хүнд барилдаан хийж, ялагдал хүлээсэн чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, түүнийг дэвжээнд авч гарсан дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар мөн уригджээ.

Ерөнхийлөгч тамирчидтай уулзсан сэтгэгдлээ “Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол боксчин Д.Отгондалай 60 кг-ын жинд тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу