Монголын сагсанбөмбөгт үүсээд буй нөхцөл байдлын талаарх Т.Санчирын байр суурь

МҮОХ-нд ФИБА-гаас МСБХ-ны удирдлагын маргаан болох Ерөнхийлөгч нь Ц. Цэвэрбал уу, Б. Тамир уу гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн хариуг ирүүлэхгүй бол Монголын багийг Олон Улсын тэмцээнд оролцуулахгүйгээр эрхийг хасах тухай мэдээ иржээ

Албан бичигт хариу өгөх эцсийн хугацаа тун тулгуу буюу маргааш 2017/12/13-ны өдөр байна. Сагсан бөмбөгийн 3-4 холбооны Эвэр туурайтангууд энэ асуудлаа шийдэж учраа олохгүй бол Залуучуудын маань ирээдүйн МӨРӨӨДӨЛ салхинд хийсэх нь. Нөгөө кинон дээр гардаг шиг "Готов нь авна уу Шадав нь авна уу хамаагүй" гэдэг шиг Тамир нь байна уу, Цэвэрбал нь байна уу, Э.Мөнх-очир байна уу энэ асуудлаа хурдан шийдээчээ гэж хүсмээр байна

Хэрвээ энэ асуудлыг хурдан шийдэж чадахгүй бол бүх сагсанбөмбөг тоглодог залуус нэгдэн нийлж өөрсдийн эрх ашгийг хамгаалах хороо байгуулж тэмцээсэй гэж хүсэх байна. Тэгээд дотоодод болдог тэмцээнүүдээ өөрсдөө зохион байгуулж, учраа олж чаддаггүй бүх нөхдүүдийг Монголын САГСАН БӨМБӨГӨӨС БҮРМӨСӨН ХӨӨЖ ЯВУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭН БАЙНА. Манай залуус уг нь Токиогийн олимпт 3*3 төрлөөр оролцоно гэж ТОМ зорилго тавьж байтал ингэж ДАЛЬ жигүүрийг нь хуга гишгих гэж дээ

Монголын сагсанбөмбөгт үүсээд буй нөхцөл байдлын талаарх Т.Санчирын байр суурь

"Би хамгийн энгийн жишээ хэлэхэд. Сагсчид бид бөхчүүд дуучид жүжигчидтэй сагс тоглоод байж болохуу? Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байгаа юмаа. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй цэнзуртэй гэдэг байхаа. Тийм байх ёстой биздээ

Би паласд очоод дуулаад байгаатай яг ижил болчоод байна. Дээр нь зүгээр монголчууд хэлдэг муйхараар бүх асуудлыг шийдэхгээд дайраад байх юм. #FIBA гээд энэ том дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ажил ингэж явдаг гэж бодоод байдаг юм боловуу? Хойч үе эх орноо гэсэн шудрага үнэн надад өчүүхэн ч харагдахгүй байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ бүгдийн цаана эрх ашиг мэдээж байгаа байх тэгэхдээ ядаж сагсаа битгий сөнөөгөөчээ

Тамирчдаа битгий талцуулаачээ. Спорт шудрага байх ёстой!!! Би тулга гэдэг хүнээс үнэн үг олж сонсох гэж хичээгээд ч олдохгүй юм байна лээ! Сагсан бөмбөгийн холбоо бас ажлаа муу хийж байгаа нь бас үнэн. Тийм болохоор нээлттэй хурал зарлаад. Сагсанд сэтгэлтэй хөгжүүлий гэсэн шудрага зарчимтай хүмүүс байгаал байлгүй тэр хүмүүсийг цуглуулаад. Ерөнхийлөгчөө тэр дундаас сонгоод явбал болох юмшиг санагдаад байгаа юм. Яг өнөөгийн бодит байдал нь миний бодлоор (мсбх )(Мүсбх ) үзэл бодол эрх ашиг бүх талаараа хоорондоо нийцэхгүй. Яагад гэвэл мсбх эрх мэдлээ ашиглаж луйвар хийдэг хүмүүсд сагсны хувь заяааг даатгахгүй гэсэн байр суурьтай. Харин мүсбх бол мсбх холбоог унагааж эрх мэдэлийг ямарч хамаагүй замаар олж авах нь гол зорилго нь. Голд нь тамирчид болон ирээдүйн хойч үе сагсан бөмбөг чинь сүйрлээшдээ. Олон улсад тоглох эрхгүй болчуул дараа нь хэн хариуцлага үүрэх вэ? жич: би хэн нэгний ятгалгаар бичээгүй товчхон миний мэдэж байгаа ойлгож байгаа зүйлсээ бичлээ. Маш олон хүмүүс надаас асууж байна яг юу болоод байгааг хэлээч гэсэн юм шүү

Т.Санчир

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу