Эрээн хотод чөлөөт худалдааны бүс нээлтээ хийлээ

Хятад-Монгол-Оросын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотноо болж байна.

Ес дэх удаагаа зохиогдож буй уг арга хэмжээнд манай улсаас 180 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.

Мөн энэ үеэр Эрээн хотноо Хилийн иргэдийн худалдааны чөлөөт бүсийн нээлтийг хийлээ. Уг чөлөөт бүс ашиглалтад орсноор 8,000 юаниас доош хэмжээний худалдан авалтад ямар нэг татвар төлөхгүй аж. Мөн чөлөөт бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж байгаа юм байна.

Түүнчлэн чөлөөт бүсийн худалдааны танхимд худалдаа эрхэлж буй Монголын талынхныг эхний нэг сар түрээсийн төлбөрөөс чөлөөлжээ. Одоогийн байдлаар Монголын 400 орчим аж ахуйн нэгж тус бүсэд худалдаа эрхлэхээ мэдэгдээд байгаа аж.

Ж.МАРАЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу