Нэг ам.доллар 2090 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн долдугаар сард долларын ханш үргэлжлэн өссөөр өнөөдөр нэг ам.долларын ханш 2090 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2086 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2090 төгрөгөөр зарж байна.

Шинэ хичээлийн жил ойртож байгаа тул ам.долларын ханш улам өснө гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байгаа юм. Монголбанкны мэдээллэж буйгаар манай улсын валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг. Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу