Гэрээсээ гараад сураггүй болсон охиноо 22 хоногийн дараа олжээ.

Сүүлийн үед том, багагүй сураггүй алга болсон гэх мэдээлэл өдөр алгасалгүй гарах болов. Өнгөрсөн арваннэгдүгээр сар хүүхэд, залууст тун халтай сар болж өнгөрлөө гэхэд нэг их хилсдэхгүй биз. Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж цагдаагийн байгууллагад хандсан нэлээд олон тохиолдол бүртгэгджээ. Үүний дотроос олон нийтийн сүлжээгээр дамжуулж эцэг, эх нь хүүхдээ хайж буй тохиолдлууд маш их байна.

Тухайлбал Б.Хулан гэх 15 настай охин өнгөрсөн сарын 17-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа талаарх мэдээлэл сошиалаар маш олон удаа шэйрлэгдсэн юм. Охин алга болоод 20 гаруй хоносон ч олдоогүй байв. Бид тухайн охиныг хайж байна гэх зар дээрх утсаар гэр бүлийхэнтэй нь холбогдож мэдээлэл авах гэхэд “Охин маань уржигдар орой олдсон. Тиймээс өөр юм ярьмааргүй байна. Одоо охиноо олдсон учраас сошиалаар шэйрлэгдээд байгаа зарыг устгамаар байна. Гэвч олон хүн шэйрлэсэн болохоор устахгүй байна. Танай сайт олдсон гэж мэдээлэл тавьж өгөөч” хэмээлээ.

 Эх сурвалж: Medee.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу