МСҮТ, коллежийн шилдэг багш шалгаруулах “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч” ёслолын ажиллагаа болно

МСҮТ, коллежийн залуу багш нарыг дэмжих, тэдний ур чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч” ёслолын ажиллагаа 12-р сарын 20-ны өдөр болох гэж байна.Энэ жилийн хувьд их, дээд сургуулиудын шилдэг багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч”, МСҮТ, коллежийн шилдэг багш шалгаруулах “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч”, ЕБС-ийн шилдэг багш шалгаруулах “Гэгээрлийг түгээгч” гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Мөн Залуу удирдагч сан, Монголын сэхээтний холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус ёслолын ажиллагаанд улсын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэдэг бүхий л коллеж, МСҮТ-ийн багш нар оролцох боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос 9 багшийг “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч”-ээр тодруулж, МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана.

Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 12 сарын 18-ны дотор МЗХ-ны 207а тоотод хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайт болон 99938333, 11-322046 утсаар авна уу.

Нэг. Шалгаруулах журам

1.1  МЗХ-ны “Тэргүүний Залуу Багш” цол тэмдгээр шагнуулахаар нэг сургуулиас 1 багшийг тодорхойлно

Жич: Шавь нь болон өөрөө онцгой амжилт гарган олон улсын олимпиад, улсын тэмцээнд уралдаанд өндөр амжилт гаргасан бол тус сургуулиас 2 багшийг тодорхойлж болно.

1.2  МЗХ-н нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг тухайн сургуулийн захиргаа мэргэжлийн тэнхимээс санаачлан хамтарсан хурлаар хэлэлцэж тухайн багшийн тодорхойлолт, хүсэлтийг МЗХ-ны 207 а тоотод 2017 оны 12 сарын 18-ны дотор ирүүлнэ.

1.3  МЗХ-нд ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн дотроос 9 багшийг “ҮНДЭСНИЙ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭГЧ”-ээр тодруулж, МЗХ-ны нэр “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана.

1.4  Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

1.5  Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 20-нд 11:00 -12:00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”- д болно.

Хоёр. Шагнал

2.1  МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг

2.2  Өргөмжлөл

2.3  Ивээн тэтгэгч байгууллагын шагнал

Гурав. Нэр дэвшсэн багшийн бүрдүүлэх материал

3.1  Шагналд нэр дэвшигчийн өнгөрсөн онуудад хийгдсэн ажлуудын жагсаалт /сүүлийн 2-3 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана/

3.2  Байгууллагын удирдлагын зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл

3.3  Ажил байдлын тодорхойлолт /ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлттэйгээр тусгасан  байх/

3.4  Багш болон шавь онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт /ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх/.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу