Тэргүүний залуу багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслолын ажиллагаа болно

Залуу багш нараа алдаршуулах, ажиллах урам зоригоор тэтгэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй Оны тэргүүний залуу багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 22-ны өдөр болох гэж байна. Энэ жилийн хувьд Залуу удирдагч сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тэргүүний залуу багш шалгаруулах ажиллагаанд дээд боловсролын салбарт ажилладаг бүхий л их, дээд сургуулиудын багш нар нэр дэвших боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос шилдэг 9 багшийг шалгаруулж, МЗХ-ны “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнана. Нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл МЗХ-ны 207а тоотод хүлээн авах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn болон 99005186, 11-322046 утсаар холбогдож авна уу.

Нэг. Шалгаруулах журам

1.1. МЗХ-ны нэрэмжит шагналд нэг сургуулиас 1 багшийг тодорхойлно.

Жич: Шавь нь болон өөрөө онцгой амжилт гаргасан олон улсын олимпиад, улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан бол тус сургуулиас 2 багшийг тодорхойлж болно.

1.2. МЗХ-ны шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг тухайн сургуулийн захиргаа мэргэжлийн тэнхимээс санаачлан хамтарсан хурлаар хэлэлцэж тухайн багшийн тодорхойлолт, хүсэлтийг МЗХ-ны 207а тоотод 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

1.3. МЗХ-нд ирүүлсэн нийт нэр дэвшигчдээс 9 багшийг “Оны тэргүүний багш”-аар тодруулж, МЗХ-ны “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана.

1.4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

1.5. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 22-нд 11:00-12:00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д болно.

Хоёр. Шагнал

2.1. МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг

2.2. Өргөмжлөл

2.3. Ивээн тэтгэгч байгууллагын шагнал

Гурав. Нэр дэвшсэн багшийн бүрдүүлэх материал

3.1. Шагналд нэр дэвшигчийн өнгөрсөн онд хийсэн ажлуудын жагсаалт /сүүлийн 3-5 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана/

3.2. Байгууллагын удирдлагын зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл

3.3. Ажил байдлын тодорхойлолт /ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл, санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлтээр тусгасан байна/

3.4. Багш болон шавь онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт /ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх/

Жич: Бүх мөтериалыг 2 хувь авах бөгөөд файлаар event.mzkh@gmail.com е-майлээр илгээнэ үү.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу