НЭГ ҮДШИЙН АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ НЭГ САР ЦАРАЙ АЛДУУЛДАГ

Нэг удаа согтууруулах ундаа хэрэглэхэд л нүүрний арьс өнгөө алдаж, тэр байдал сар үргэлжилдэг гэнэ.

Судлаачид CACI гоо сайхны сүлжээ салоны мэргэжилтнүүдтэй хамтран нэг орой уусан зургаан хундага дарс арьсанд ямар өөрчлөлт оруулж, тэр нь засартал хэдий хугацаа зарцуулдгийг судалжээ. Согтууруулах ундаа нь хамар, хацрыг улайлгаж, судсыг өргөсгөж, арьсыг хуурайшуулдаг байна. Ялангуяа дух, нүдний эргэн тойрны арьсыг ихээр гэмтээдэг байна.

Харин 40 наснаас хойш энэ байдал илүү ноцтой болж ирнэ. Залуу арьс нөхөн төлжихдөө хурдан байдаг бол нас ахиад ирэхээр нөхөн төлжтөл дор хаяж 28 хоног шаардагддаг ажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу