“FORBES” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ДУУЧДЫГ ЖАГСААЛАА

“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй дуучдыг нэрлэлээ.

Тус жагсаалтад Diddy нэрээрээ алдартай Америкийн рэппер Шон Комбс тэргүүлсэн байна. Хип хоп дуучны нэг жилийн орлого 130 сая доллар болсон байна.

Хоёдугаар байрт дуучин Бейонсе 105 сая долларын орлоготойгоор оржээ. Харин гуравдугаарт Канадын рэппер Дрейк 94 сая доллараар бичигджээ.

Түүнчлэн этиоп гаралтай канад дуучин The Weeknd 92 сая, Британийн поп рок хамтлаг Coldplay 88 сая, Guns N’Roses-ийн рокерууд 84 сая, дуучин Жастин Бибер 83.5 сая, дуучин Брюс Спрингстин 75 сая, дуучин Адель 69 сая доллараар эхний 10-т орсон байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу