Тураах салатыг хэрхэн бэлтгэх вэ?

Шинэ жилийн баярын тэмдэглэлт үдэш ойртож байна. Бүсгүй та даашинзандаа багтахгүй гэж жиндээ сэтгэл зовиурлаж байна уу? Тэгвэл танд богино хугацаанд үр дүнтэй тураах салатны жорыг хүргэж байна.

Хөргөгчөө уудлаад ямар ямар төрлийн хүнсний ногоо байгаа эсэхийг шалгаарай. Чинжүү, лууван, байцаа, брокколи, вандуй, артишок, өргөст хэмх, улаан лооль, улаан сонгино, ногоон сонгино, энгийн сонгино аль нь ч болно. (Төмс, манжин хэрэггүй шүү. Эдгээр ногоо нь цардуул ихтэй.) Эдгээр хүнсний ногоог бүгдийг нь эсвэл өөрт байгааг сайтар угааж цэвэрлээд, хальслаад өөрт таалагдах хэмжээгээр хэрчээрэй. Гэхдээ ногоог том хэрчих тусам тураах процесс сайн байна.

Хүнсний ногооноос гадна жимс жимсгэнэ хэрэгтэй. Гүзээлзгэнэ, тарвас, тоор, алим гэх мэт жимсийг дээрхийн адил бэлтгэж хэрчээд хүнсний ногоотойгоо холино. Дээрх олон төрлийн ногоо, жимс жимсгэнэ нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор дүүрэн бөгөөд эдгээрийг нэг дор идсэнээр илчлэг, өөх тосны эсрэг үзүүлэх нөлөө нь эрчимтэй байдаг аж.

Дан ганц ногоо, жимсгэнэ идэх танд хэцүү байвал тахианы цээж мах, салмон загасны махыг чанаж хийхээс гадна дүпүг хэрчиж хийгээрэй.

Сайн чанарын бяслаг, сырыг хийвэл сайн. Бяслаг калциар элбэг бөгөөд өөх тосыг суллаж шатаахад ач тустай.

Мөн яншуй, базилик, салат навч зэрэг аль болох ногоон ургамал навчны төрлийн хүнсийг хэрэглээрэй. Ногоон навч нь тураах үйл явцыг хурдасгадаг.
Хэрвээ танд самар худалдан авахад төвөгтэй биш бол ямар нэгэн самар салатандаа хийгээрэй. Хальслаж, цэвэрлэхээ мартуузай.

Ингээд дээрх бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг хэрчиж сайтар холиод оливын тосыг хийж хутгана. Оливын тос нь тураах шидтэй, хүний эрүүл мэндэд нэн сайн бүтээгдэхүүн шүү дээ. Ингээд тураах салат маань бэлэн боллоо. Ямар ч давс, перц, амтлагч хэрэггүй шүү. Бүсгүй та төгс сайхан биетэй болоорой. Амжилт хүсье.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу