Та бүхэнд энэ сард нээлтээ хийхээр хүлээлт үүсгээд буй кинонуудыг танилцуулж байна.

Sully

Аюулд орсон багийнхан болон зорчигчид нийлсэн 155 хүний амийг авардаг Чесли Салленберг гэх баатар залуугийн талаар энэ кинонд өгүүлнэ.

The Disappointments Room

Ээж, хүү хоёр мөрөөдөж байсан байшиндаа иртэл хонгилд нь ямар аймшиг нуугдаж байгааг хэн мэдэх вэ?

The Wild Life

Робинзон Крузогийн амьдралыг хүүхэлдэйн киногоор үзүүлжээ. 

Other People

Хошин шогийн зохиолч найз охиноосоо салж хүнд хэцүү байдалд орсон ч өвчтэй ээжийгээ асран амьдралын утга учрыг ойлгох болно.

Cameraperson

Алдарт гэрэл зурагчин Кристен Жонсоны ажил, амьдралын талаар үзүүлсэн баримтат кино аж. Гэрэл зураг сонирхогчдод үнэхээр хэрэгтэй кино байх нь дамжиггүй биз.

Dancer

Алдарт бүжигчин Сергей Полунины “домог” болтлоо өсөн дэвжиж буйг харуулжээ.

The Beatles: Eight Days a Week- The Touring Years

Домогт "Beatles" хамтлагийн 1963-1966 онд 250 удаа тоглосон тоглолтуудтай холбоотой ярилцлага, түүхийг багтаажээ.

The Good Neighbor

Дунд сургуулийн хоёр хүү дөнгөж нүүж ирсэн хөршийгөө айлган сүнстэй хэмээн тоглох боловч хөрш нь тэднээс аймар гэдгийг яахан мэдэх билээ.

Queen of Katwe

Уганда охиныг дэлхийн шатрын аварга болтол нь хэрхэн бэлтгэж буйг харуулсан түүх.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу