Хойд Солонгосоос оргож очсон цэрэг тэрбум хүртэлх воны урамшуулал авна

Өмнөд Солонгос улс нь тус улсад оргож очсон Хойд Солонгосын цэрэг, цэргийн албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүст урамшууллын мөнгө олгодог ажээ. Урамшууллын мөнгө нь тэдний Хойд Солонгос улсын талаар өгсөн мэдээллийн үнэ цэнэ болон авчирсан эд зүйлс, баримтаас шалтгаалдаг байна.

Энэ удаа Хойд Солонгосоос оргож очсон цэргийн хувьд 200 саяас нэг тэрбум хүртэлх воны урамшуулал авах боломжтой ажээ. Мөн түүний эмчилгээний бүх төлбөрийг Өмнөд Солонгос улсын Засгийн газраас гаргахаар болжээ.

Тэртээ 1983 онд Хойд Солонгосын нэгэн цэргийн офицер байлдааны нисэх онгоцоор Өмнөд Солонгос улсад зугтаж очсон байна. Түүнд Өмнөд Солонгос улс унаж очсон онгоцны үнэ, авч очсон гар болон автомат бууны үнэ зэргийг тооцож, нийтдээ 1.5 тэрбум воны урамшуулал өгчээ. Мөн Өмнөд Солонгос улсын Засгийн газраас хоёр ширхэг хувийн байр болон автомашин бэлэглэж байсан аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу