Тамд тавтай морил: Риогийн олимп дуулиант явдлаар дүүрэн байна

Риогийн олимпийн наадам эхлэхээсээ бүр өмнө бүхий л түүхэнд хамгийн дуулиантай нь болж амжаад байна. Олимпийн наадамд тусгайлан зориулж барьсан спортын объектуудыг сүүлийн өдрүүдэд л хам хум ашиглалтад өгч байна.Зарим газар дахь тамирчдын сууц санаанд хүрэхгүй л байна.Зика вирус болон тус орны улс төрийн ээдрээтэй байдлын нөхцөлд энэ бүх явдал болж байгаа юм.Америкийн болон европын хэвлэл “Тамд тавтай морилцгоо” гэсэн гарчигаар дүүрч байна. Британийн “Дейли мэйл” сонинд бичихдээ:

“Риогийн олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг гурван мянган хамгаалагч хангахаар төлөвлөж байсан ч, таван хүн л авчээ. Террористууд үүнийг далимдуулахгүй гэх баталгаа хаана байна?Үүнээс гадна,ерөнхийлөгч Дилма Руссеффийн бодлогод дургүйцсэн хүмүүсийнцуглаан газар сайгүй болж байна” гэжээ.

Гэвч бүх зүйл муу муухай байгаа юм биш л дээ.Хамгаалалтынхан дутагдаж байгаа ч,бразилын засгийн газарцагдаа болон цэргийнхнийг ашиглаж байгаа. Цуглаан бол гагцхүү дотоодын асуудал. 85 мянган хүн хэв журам сахиулахыг хэвлэлд дурдаж байна.

Олимпийн зочин гийчдийг бас Зика вирус айлгаж байгаа юм. Гэлээ гээд жуулчдын тоо цөөрөхгүй нь бололтой.Рио-де-Жанейрохотод энэ вирусээр өвчлөх явдал улс орны хэмжээнд хамгийн бага байгаа ажээ.Дээр нь олимпийн наадмын өмнө гудамжинд шумуулын хор цацаж байна.

“Уралдаан тэмцээн болох газрууд онцгой хяналтад байх болно.Бид шинжилгээ хийсэн, энэ өвчлөлийн нэг ч тохиолдол бүртгээгүй. Өчүүхэн төдий л сэжиг гарвал онош тавиулж болох мониторингийн тусгай системийг тамирчдад зориулан суурилуулаад байгаа” гэж Бразилын Эрүүл мэндийн орлогч сайд Хеллен Миямотор мэдэгджээ.

Дэд бүтэц бараг бэлэн болж, телевизийн нэвтрүүлэг дамжуулах кабель тавих л үлдсэн” гэж Рио-ден-Жаней хот дахь олимпийн объектуудын удирдагч Густаво Насименто хэлсэнбайна.

Риод бүх зүйлөөгүй гэж бас хэн ч хэлэхгүй байна.Нэг байшингийн зоорийн давхарт хог шатаж,олимпийн тосгонд саяхан галгарсныг дурдаж болох.Үймж бужигнаж байх үеэравстралийн шигшээ багийнхны хэд хэдэн футболка, бас хоёрын зэрэг нөүтбүкийг хулгайлчихжээ.Хохирол их бишч, эвгүй л юм.

Хөрөнгө оруулалтын“Goldman Sacks” банкРиод тамирчдын авах медалийн тооныталаар таамаглал дэвшүүлжээ.АНУ-ыг 106 медалиар эхний байранд орно гэж тус банк үзэж байна.Энэ нь 2012 оныхоос гурван медалиар их юм.Хятад улс 89 медалиар хоёр, Их Британи 59 медалиар гуравторно хэмээн таамаглаж байна. Оросын шигшээ багийнхан 58 медаль авах байх гэжээ.

С.Инда

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу