МАН-ын бүлэг хуралдаж байна

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, 

1. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах

2. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу