“МАНгар ажиллагаа” буюу БЗД-т өрнөсөн жүжиг

Нэгэн эмэгтэй өөрийн аавтайгаа цуг дүүргийнхээ Засаг даргатай уулзаж, өөрийн асуудлыг шийдэж болох гарц олохоор болж. Засаг дарга нь уриалгахан хүлээн авч 10 орчим минут уулзаад ойлголцолд хүрч ямар нэгэн асуудалгүйгээр салцгаасан байх юм. Гэсэн ч хэдхэн минутын дараа өнөө эмэгтэй чинь утсаараа бичлэг хийж Засаг даргаа элдвээр хэлж эхэлсэн байна.

Яг ийм жүжиг Баянзүрх дүүрэг дээр өрнөжээ. Иргэн О.Ариунболд гэх эмэгтэй аав н.Отгонбаярыгаа дагуулан газрын асуудлаар уулзалт хийж. Тэгээд элдэв асуудал үүсэлгүй салцгаасныг Отгонбаяр гуай, Засаг дарга, гэрчүүдийн яриа, видео бичлэг ч нотолж байгаа юм. Энэ бүхнийг “Пүрэвдаваа эмэгтэй хүн халдлаа” гэсэн бичлэг сошиал ертөнцөд тарсан учраас БЗД-ээс өнөөдөр/12.01/ олон нийтэд баримттайгаар дэлгэлээ. Харин энэ жүжиг өрнөх болсон цаад шалтгаан нь БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа аж. Учир нь жүжгийн гол дүр болсон Ариунболд эмэгтэйтэй уулзаж чухам ямар зүйл хийхийг нь зааварчилж, нэг үгээр жүжгийг найруулж өгчээ. Энэ нь видео бичлэгийн баримтаар батлагдаж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Г.Атармаа болон иргэн О.Ариунболд нар

Харин “МАНгар ажиллагаа” бол нилээд эртнээс эхэлсэн бололтой юм. Орон нутгийн сонгуулиар БЗД-ийн 41 төлөөлөгчийн суудлын 22-ыг нь АН, 19-ийг МАН авсан байна. Энэ цагаас эхлэн МАН-ынхан элдэв бусармаг аргуудаа хэрэглэж эхэлжээ. Дүүргийн сонгуулийн хорооны дарга нь хууль бус 13 удаагийн тогтоол гаргаж АН-ын төлөөлөгчдийг жагсаалтаас хассан байна. Харин тэр нөхөр нь МАН-ын сурталчилгаанд гүйж явсан нэгэн аж. Аз болоход үнэнд ялдагийг баталж шүүхээс тухайн тогтоолууд хууль зөрчсөн гэдгийг баталжээ. Ингээд ажиллагаа эхнээсээ бүтэлгүйтэж эхэллээ. Тиймээс МАН-ынхан Г.Атармаагаараа удирдуулан дүүргээсээ гадуур хуралдаж ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгож, хуудуутай аргаар тамга хийлгэж, хууль бус шийдвэр гаргасан байна. Гэсэн ч ард түмний сонголт хэзээд сүүлийнх байдаг хойно доо.хоёр ч удаа дараалан бүтэлгүйтсэн учраас тэд хувь төлөөлөгчид рүү довтолж эхэлсэн байна. Энэ удаагийн довтолгоо БЗД-ийн Засаг даргаар дамжин Д.Пүрэвдаваа руу чиглэсэн нь энэ. Тавилт муутайхан энэ жүжгийн найруулагч, гол дүр, үйл явдал, сэдлийг дурьдахад ийм байна.

Г.Атармаа найруулагчтай “МАНгар ажиллагаа” жүжгийн гол дүрд дүрд тоглосон О.Ариунболдын аав н.Отгонбаяр БЗД-ийн хэвлэлийн хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ч нотлох баримт, гэрчүүдийн үгийн өөдөөс дорвитой ганц ч үг хэлээгүй бөгөөд “Яг үнэн” гэсэн үгийг маш тодоор хэлснийг нь тэнд байсан хүн бүхэн батална.     

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу