Чуулган: МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

Учир нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Оюундарь нар төрийн албыг улстөржүүлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн хуулийг УИХ баталж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн юм. Тиймээс МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр ийнхүү завсарлага авав. 

УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гуравны нэг хувь нь төрийн албанд ажиллах боломж нээлттэй болох юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу