Д.Пүрэвдаваа: Тэр эмэгтэйд халдаагүй, зохион байгуулалттай зүйл

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр БЗД-т АН 22, МАН 19 суудал авсан. 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар БЗД бол олонхийн санал авсан 41 гишүүнээ баталгаажуулан бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тул 41 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.”

Гэтэл сонгуулиас хойш дүүргийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх гэсэн оролдлогууд удаа дараа гарч байна. Дүүргийн Сонгуулийн хорооны дарга нь хууль бус 13 удаагийн тогтоолоор АН-аас сонгогдсон төлөөлөгчдийг нэрсийн жагсаалтаас хассан. Харин үүнийг нь шүүх хууль бус гэдгийг нь тогтоосон. Гэвч дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Атармаа тэргүүтэй хэсэг бүлэг нөхөд дүүргийн хэвийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулахыг оролдож байна гэсэн юм. Энэ оны 3-р сарын 3-нд болсон хууль бус үймээн ч гэсэн үүнтэй холбоотой бөгөөд Ардын намын төлөөлөгчид дүүргээс гадуур хуралдан Атармааг ИТХ-ын даргаар томилж, ямар аргаар нь мэдэгдэхгүй тамга хийлгэж авсан аж. “Пүрэвдаваа дахин эмэгтэй хүнд халдлаа” гэсэн зохиомол гүтгэлэг ч үүнтэй холбоотой гэдгийг учирлалаа. Мөн тэрээр өчигдөр сошиал ертөнц, зарим сайтаар цацагдсан уг бичлэгийн эсрэг олон тооны баримтуудыг дэлгэн нотолсон юм. Пүрэвдаваа нь уг эмэгтэйд хүрсэн, биед нь халдсан асуудал байхгүй юм байна. Иргэн Отгонбаяр, охин Ариунболдын хамт дүүргийн Засаг даргатай асуудлынхаа дагуу хэл амгүй уулзаад салсан ч Иргэдийн төлөөлөгчдийн хурал эхлэх үеэр төлөөлөгч Атармаагийн зааварчилгаагаар хэл ам хийж, худлаа бичлэг хийж олныг төөрөгдүүлсэн гэдгийг видео бичлэг, болон гэрч нарын яриагаар баталсан юм.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу