ЗГ С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргахыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргах асуудлыг дэмжсэн байна. 

Хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг юм байна. Үүний 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргахаар болжээ. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээхээр болсон байна. 

Гэхдээ улсын нууцаас гаргах эсэх асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх учиртай юм. 

Эх сурвалж: Zaluu.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу