Гарт нь хүрээл хөтлүүлцэн хүн чинь яаж үгүй гэхэвдээ

Зуны нэг сайхан орой бороо шиврээд,,, Тэр үед зуны амралтаар гэртээ юу хийж хэвтхэвдээ гээд ээжтэйгээ дүүтэйгээ ногоо хураалтаар анх удаа хөдөө явлаа. вагоноос буугаад нэг л их хөл хөдөлгөөн болсон газар.. тэр хавьдаа эргэлдэж байхад ногоонд авч явах хүмүүс аяндаа ирдэг гээл халуун наранд хүлээгээл байлаа.

Зуны нэг сайхан орой бороо шиврээд,,, Тэр үед зуны амралтаар гэртээ юу хийж хэвтхэвдээ гээд  ээжтэйгээ дүүтэйгээ ногоо хураалтаар анх удаа хөдөө явлаа. вагоноос буугаад нэг л их хөл хөдөлгөөн болсон газар.. тэр хавьдаа эргэлдэж байхад ногоонд авч явах хүмүүс аяндаа ирдэг гээл халуун наранд хүлээгээл байлаа. нар уулын оройгоор орох үед үүл гарч шиврээ бороо ганц хоёроор дусалсаар ширүүсч бүх л хүн борооноос зугтан алга болцгоолоо. би ч гэсэн юугаараа дутах вэ гээд дэлгүүрийн нөмөр нөөлгийг бараадаад л гүйлээ. хэсэг зогсож байхад нэг залуу намайг хараад л байх шиг. хөгшин царайтаймаа гэж бодоод үе үе харц тулгарч ичэнгүйрээл… харанхуйч боллоо. бид нарыг ирж ногоонд авч явах хүн ч олдсонгүй.  хар шөнөөр бороо орж байхад хэн ч ирхэвдээ. оройны 11 цагийн үед бороо намдаж хаана хонох газраа олж ядан ногоочдыг хонуулдаг энтэр газар хайж өглөө. оюутнууд бололтой хэдэн охид хөвгүүдтэй хамт хайж гарлаа. манай дүү охин овсгоотой аниа тэр ах таньтай чацуу юм байна ш дээ гэдийн. аль нь гэсэн чинь намайг ширтээд байсан банди байдын. пөөх ямар хөгшин царайтай хүүхэд вэ? гэж явсаар нэг газар очвоо. тэгсэн чинь хонуулахгүй ээ энтэр гээл тэгсэн аз болж тэр буудлын эзний хүү нь согтуу иржийна агсан тавина өөрсдийгөө хамгаалуулах хүмүүстэй байя гэсээр биднийг нэг хүний 2500 билүүдээ нэг хэдэн төгрөгөөр 10 гаруйлаа хонохоор боллоо. ор дэрээ засаал бөөн ядарсан хүмүүс шууд нам унтдын байнаа. би харин бодолд дарагдаал нөгөө ширтээд ичингүйрээд байсныгаа бодоол тэгсээр нэг мэдхийн унтчиж. өглөө болж ээжийн дуугаар сэрлээ. 7 цаг өнгөрөөд хүн амьтан ажилдаа гарахнээ. босоол нүүр гараа угаах зуураа нөгөө хөвгүүнээ босож уу үгүй юу гээл сэм сэм хараастай. сэргэлэн байрын нэг ах залуу нөгөөдүүлээ сэрээсэн чинь ах дүүгийн хүүхдүүд байдын. юун оюутан цаашаа надаас зарим нь дүү хэхэ. тэгээл нэг дээвэр доор хоносон тэгээд зорилго нэгтэй хүмүүс чинь бөөнөөрөө л нөгөө ногоочдыг авдаг газар нь очоод зогсвоо. мань 2ч нэгнийгээ хараастай. урд оройныхоосоо залуу царайтай дээрээс нь улам л царайлаг болцым шиг. тэгсэн аз болж нэг ах ирээд бид нарыг бүгдийг нь ногооны талбайруугаа авч явлаа. тэр газар нь очоол ногоо энтрийг ны зулгааж чаддым шиг дайраал орцгоосон чинь бүгд л анхлан суралцагчид. тэр дунд нь манай ээж манлайлаал алга боллоо. бөөн үеийн хүмүүс нэг доор болцым чинь баг болоол хоорондоо уралдваа. намайгаа нөгөө хөвгүүнтэй цуг болгочдын. тэгээл уралдсан байхкү ээ би нь аймар удаан хөдөлгөөнтэй нөгөөдөхдөө чирэгдээд уурандаа чадахгүй ээ өөрийнхөөрөө ногоогоо зулгаая гээл суугаад өгвөө тэг сэн чинь нөгөөх маань зааза гээл намайг хараад инээгээд хэвтээд өгдийн. чи юундаа инээсийн гэтэл яахавдээ чамайг хүлээж байя гээл… тэрнээс хойш тэгээл бид нар бүүр нэг баг болоол бүүр хөдөө 10 гаран хоногоор явлаа. нэг том майхан дотор хажууд нь жижигхээн 4 хүний майхантай нөгөө ах дүү нар.  өдөр нь ажилдаа гараал орой нь тоглож хөхрөлдөөл 2 3 өдөр ээждээ бараа болоол хоноод байлаа. дүү байдгү ээ нөгөөдүүлтэй хоноол. дараагийн нэг өдөр нь бороо ороод ажилдаа ч гарсангүй. оройны 5 цагийн үед тэр хавийн ууланд нэг музье байдаг гэж сонсоод залуус нь үзхээр явваа. 10 гаруй залуус. хөл нүцгэн хүмүүс алхсаар аалзны шүлс хөлөнд хүрхээр л би нь айгаад хашгараад. амьдралдаа ганц айдаг амьтан юм чинь. зааза би буцлаа аймар их аалзтайн байнаа гээд буцсан хойноос гүйж ирээд цуг явья аа зүгээр гээд хөтлөөд алхдын байна. зүрх бүүр хүчтэй цохилоол. гарт нь хүрээд хөтлүүлцэн хүн чинь яааж үгүй гэх вэ дээ. дагаал явсаар нээх гоё газар очиж үзээд буцлаа. ирж хоолоо идчээл дахиал тоглолоо. майханд маань шинэ хүн ирсэн юм чинь өөр тоглоом тоглоё гээд хөзөр амаараа дамжуулж тоглов оо. миний хажууд сууцан зарим нэг нь албаарчгүйй унагааж үнсэлцээд ч байх шиг. би нь харин унагаахгүй шүү гээл нөгөөдүүл нь хажуунаас үлээгээл тэгсээр байгаад ялагч болвоо. тэгээл анхны хайр найз залуу байгаа юуу энтэр гэсэн асуулттай шил энтэр эргүүлж тоглоол. надад тэр үед угаасаа л тэр бүгд нь байсым чинь худлаа хэлэлтэй биш байгаа гээл үнэнээ хэлсэн чинь нөгөөх маань сонин царайлаал. тэгсэн чинь яс юман дээрээ тэр өөрөө ч гэсэн найз охинтойл байсын байналээ. тэгээл унтах цаг болж ээжээс зөвшөөрөл аваад нөгөө хэдийн майханд хонохоор боллоо. 
4 хүний майханд 10 гаруйлаа хэхэ. тэгсэн нөгөө хөвгүүн бид 2ыг хөлрүүгээ харуулаад унтхаар болвоо. тэгээл урд урдаасаа хараад л хэвтлээ. нэлээн шөнө болцон бүүр нойр хүрээд нам унтчиж. нэг мэдсэн чинь би нь тэврүүлчиж тэгээл урдаас нь тэврэх үү яах уу гэж бодоол заа яаадын гээл тэврээл тэврүүлээл нам унтваа. маргааш өглөө нь бөөн аз жаргалтай хүмүүс хоолоо идээд байжийтал нэг хүн нь та 2 ямар адилхан юм бэ?гээл манай ээжийг энэ 2 ихэр юм уу ах дүү 2 юм уу гэцгээгээл. нээрээл бид 2 хоорондоо үнэхээр адилхан давхраатай том нүдтэй, булцгар 2 хацартай өтгөн хар хөмсөг сормуустай гээл төстэй зүйл их байлаа. тэр өдрийн ажил дуус ч оройны тоглоомондоо орлоо. тэгээд унтхаар болж нөгөөдөхтэйгээ орондоо ороол тэврэлдээл нам унтсан. шөнө сэрсэн чинь уруул дээр минь хүн үнсэх шиг. гэхдээ өөрийгөө зүүдэлж байна гэж бодоол унтаж сэрээл унтаж сэрээл тэгсэн чинь нээрээ л намайгаа тэврээд зөөлөн зөөлөн үнсээд. анхны үнсэлтээ тэр залуугаас авч билээ.  маргааш өглөө ичээд царайг нь ч харж чадаагүй бас тэрнээс хойш ээжтэйгээ цуг унтаад тэр залуутайгаа ч цуг унтаагүй тэврүүлээгүй. тэгээд бид нарын ажил дуусч гэр гэрийн зүг буцваа.. салж хагацаж чадахгүй л байж билээ. гэртээ ирээд удаачгүй дүү маань нөгөө хэд дахиад ногоо хураалтанд явахжийн 2уулаа цуг явъя гэсээр ээж ааваас гуйсаар цуг явхаар боллоо. жинхэнэ эрх чөлөөтэй. тэгээл байнгын цуг хоноол тэврүүлээл тэврээд унтсаар. гэхдээ ерөөсөө дахиж үнсүүлээгүй. бид 2оос 1 2 насаар дүү нар их байсөөн. бид 2ыг үерхүүлэхгээл. тэгсэн чинь намайг найз залуутай ш дээ гээд л надаас цэрвээд байсын байналээ. тэгсэн харин надад сайн болоод би нь бас үнэхээр бүр дэндүү их сайн болцон. гэсэн ч тэрийгээ хэлж чадахгүй. тэр маань бас үнэхээр гоё дуулдаг. бундын тамга хамтлагын дууг байнга дуулж өгөөл сэтгэл хөдлөөл. нэг удаа найз залуугаасаа салах уу гэж надаас асууж билээ. тэгэх байхаа л гэсэн. сүүлдээ бүр намайг ч тэврэхгүй унтдаг болвоо. яаж гэнэт гарч ирээд найз залуугаас нь салгах вэ дээ гэж бодсым шиг байналээ.  тэгхээр нь би ч гэсэн буруу хараал унтана. тэгсэн чинь бид нарын байрлаж байсан газрын хажууханд нэг айл байж таараад тэнд хааяа ирдэг нэг залуу надад сайн болоол утасны дугаар олж авах гээл ойр ойр ирээл салдгүй ээ. нэг орой дэлгүүр яваад иржээсэн чинь гэнэт намайг хөтлөөл бэлхүүсээр тэврээл алхдын байнаа. би гайхаал яасан гэсэн чинь би чиний найз залуу шүү гэнээ. яагаад гэхэд тэр залуу чамайг сонирхоод байна тэгээл би чамайг хамгаалж байна гэдийн…. намайг их хардсымуу тэр залуугаас харамласымуу???.  тэгээл удалгүй гэр гэрийн зүг хичээл ч орох цаг боллоо. холбоо байхгүй. гэртээ хариал найз хөвгүүнээсээ салсан . тэр сайн болсон хөвгүүн маань ч таг боллоо. дэндүү их санаад л байсан. би ч гэж т1 юм дугаарыг нь ч аваагүй. тэгсэн чинь харин өөрөө мсж бичжийнаа. тэгснээ хайртай болсон энтэр гээл шүлэг явуулаал байхаар нь үнэд ороол дуу дуулж өг энтэр гээл дууг нь сонсоод унтаад. тэгээл би нь ч гэсэн хайртай болсноо найз залуугаасаа салснаа хэлсэн. даанч тэрнээс хойш 1 л удаа уулзаж үнсүүлээл салсан. би ч хайртай хэвээрээ хайрласаар 6 7 жил өөр залууг хараагүй. харин тэр өөр охинтой болоол надаас салсан байх. гэхдээ тийм хайртай учирсандаа аз жаргалтай байдаг 17 насны минь анхны хайр

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу