Х.Одбаяр: Баян-Өлгийд гарсан ослын улмаас долоон хүн нас барсан

-ТОМ ОВРЫН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ ЭХНЭР, ХОЁР ХҮҮХДИЙН ХАМТ ЯВЖ БАЙЖЭЭ- Өнгөрсөн даваа гаригийн 17:00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт 50 тонн цемент ачсан ачааны машин осолдож, олон хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар Замын цагдаагаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Х.Одбаяраас тодрууллаа.

-Баян-Өлгий аймагт өчигдөр гарсан ослын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн нутаг руу “Northbenz” том оврын автомашин, Ховд аймгаас ачаа ачин гарсан байгаа юм. Өлгий сумын 3-р багийн нутаг руу орж явахдаа айл болон дэлгүүр мөргөсөн осол гаргасан.

-Ослын улмаас хүний амь эрдсэн мэдээлэл байна?

-Ослын улмаас явган зорчигч болон жолооч нийлсэн долоон хүн нас барсан. Хэргийг одоо шалгаж байна.

-Жолооч нь эхнэр, хүүхэдтэйгээ явсан гэсэн мэдээлэл үнэн үү? 

-Тийм. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ явж байсан. Бүгд нас барсан.

-Жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Хэрэглээгүй байсан. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй.  

Д.ӨӨДӨӨ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу