“Халуун зэвсгээр хамгаалагдсан” хатагтай Төрийн эрх мэдэлд хүрчихвэл...

Монголын түүхэнд долдугаар сард буун дуунаар хүний амь хөнөөсөн хоёр хэргийн нэг нь “Монполимет”-ын Ц.Гарамжавынх нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилынх байдаг юм. Таван хүний халуун амийг авч одсон “Долдугаар сарын  1-ний үймээн”-ий хувьд улс төрийн зорилготой хэрэг байсан нь тодорхой харагддаг. Харин Ц.Гарамжавын “Монполимет”алтны уурхайн хэрэг бол хувийн өмчөө арвижуулахын тулд хамгаалалтын албыг ашиглан иргэн рүү буу шагайсан онц ноцтой хэрэг байсан. Гэтэл өнөөдөр Ц.Гарамжав УИХ-д нэр дэвшин сайн сайхан үгсээр зэвсэглэж яваад эргэлзэх хүн цөөнгүй бий. Нам нь түүнд “өртэй” байж, ашиг сонирхлын зөрчилтэй салбарт нь сайдын суудал өгсөн байж болно. Сонгогчид харин түүнд өргүй. Тэд нэр цэвэр, гар цэвэр хүнээ сонгох эрхтэй. Хэнд эрхээ олгохоо сонгогч өөрөө мэднэ. Тиймээс тэрхүү бараан түүхийг сануулж байгаадаа хүлцэл өчье.

 

Сануулахад, 2006 оны 07 сарын 13-нд Заамарт “Монполимет” алтны уурхайн эзэмшил газарт дайран орж, шороо шуудайлсан хэдэн зуун “нинжа”-г зогсоохын тулд тус уурхайн дарга, харуул хамгаалалтын албаныхантай ирж, 20 настай залуугийн зад буудан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ талаар “Хүмүүсийн амьдрал” сонины 2006 оны 7 сарын №27-д энэ тухай дэлгэрэнгvй сурвалжлага нийтлэгдсэннь архивт бий. Тухайн vед хамгаалалтын албаны дарга бэлтгэл дэд хурандаа Ц.Тємєрийг хvн амины хэрэгт сэжиглэн баривчлан саатуулсан юм. Энэ хэрэг он дамжин шийдэгдэхгүй байсан төдийгүй гэрчийн мэдүүлэг, хэргийн баримтыг хуурамчаар үйлдэх, уг хэргийг мөрдөн шалгаж байсан байцаагч солигдох тусам хавтаст хэрэг нимгэрсээр байсан нь анхаарал татдаг.

Уг хэргийн 2006 оны 10 сарын 12-нд хэрэг прокурорт шилжүүлжээ. Энэ vед байцаагч нь “таныг буудсан гэдгийг нотлоогvй учраас хэргийг хэрэгсэхгvй болгох байх” хэмээн сэжигтнийг тайвшруулж байжээ. Гэтэл Тєв аймгийн прокурор н.Нэргvй уг хэргийг уншаад 91.1-ээр зvйлчилж 10-15 жилийн ял тєлєвлєсєн байна. Яг энэ vеэс сэжигтэн гэгдэх хамгаалалтын албаны дарга асан, бэлтгэл хурандаа Ц.Төмөр хавтаст хэрэгтэйгээ нарийн танилцаж, хэрхэн хуурамч материал цуглуулсныг, байцаалтыг нэг талаас авсаар ирснийг мэджээ.

“Монполимет” уурхайн захирал Наранбат, сэжигтэн Ц.Төмөр нарын байцаалт эхнээсээ л зөрж эхэлсэн гэдэг. Наранбат нь шувууны буу авч явсан гээд зургийг хавсаргаж, хэрэг гарах vед хамгаалалтын албаны дарга Ц. Төмөрөөс тусдаа машинд сууж явсан хэмээн мэдvvлсэн байна. Харин хамгаалалтын албаны дарга асан бэлтгэл дэд хурандаа Ц.Тємєрийн мэдvvлснээр “Уурхайн дарга Наранбат надад 6 сумтай буу єгч, єєрєє дуран хараатай урт буу авч єєрийнхєє Ланд Круйзер машиныг жолоодон довтолгооны єєдєєс очиж зогссон. Хоёр тийш бууж зэрэг буудсан. Би бууныхаа амыг дээш нь харуулж буудсан тул миний бууны сум хvн онох ямар ч нєхцєлгvй. Тухайн vед манай ажилчдаас миний урд хvмvvс байсан” гэжээ.

Харин хэрэг гарах vед хамт байсан нинжа нар бүр ч өөр зvйлийг ярьж байсныг энд эргэн сануулъя. “Биднийг чулуугаар шидэлцэж байтал ногоон жийп ирээд “Монполимет”-ын эзэн Б.Гарамжавын дvv н.Наранбат урт хошуутай буутай гарч ирээд буудсан. Хоёр дахь удаагийн суманд талийгаач оногдсон байсан. Цусанд будагдаад тэлчлэн хэвтэж байсан тэр залууг авахаар ойртсон нэг хvнийг дахин буудаж, хєлийг нь шархтуулсан. Харин цагдаагийнхан ирээд хэргийн газрын vзлэг хийж, хамгаалалтын албаны дарга хєгшин хvнийг аваад явсан. Наадмын гурав дахь єдєр байсан тул хамгаалалтынхан согтуу байсан. Гэтэл ганц эрvvл байсан тэр хєгшнийг сонгож архи уусан эсэхийг шалгаж vлээлгээд аваад явсан” гэж ярьж байжээ. Мєн тэд хамтдаа ирсэн тєдийгvй талийгаачийн цээжинд хуруу хэртэй нvх гарч, нурууг нь зад татсаныг харсан аж. Шувууны буугаар буудсан бол ар євєргvй сийчээд хаячих байсныг мэргэжлийн хvн байтугай захын залуу мэднэ. Шvvх эмнэлгийн дvгнэлтээр “талийгаачийг буудсан сум нь Ц.Тємєрийн бууны сум болохыг тогтоох боломжгvй” гэсэн байв. Харин Наранбат ангийн зориулалттай дуран хараатай буу авч явсныг Ц.Төмөрөөс өөр гэрчлэх хvнгvй байдаг. Хамгаалалтын албаны залуус нь хvртэл “амьд хvний гэрч болсноос vхсэн хvний дэр болъё” гэсэн vv, эсвэл мєнгєєр амаа таглуулсан уу бvv мэд мэдvvлэг єгєєгvй ажээ. Мєн хэргийн газраас дєрвєн хонгио олсон хэмээн нинжа нар ярьж, харин тухайн vед Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мєрдєн байцаагч байсан Я.Баатаргэрэл “хоёр хонгио олдсон” гэж мэдээлсэн юм. Уг нь манай хууль хянадгийнхан ав адилхан маркын хэчнээн буугаар буудсан ч яг хэний буунаас гарсан сум бэ гэдгийг тєвєггvйхэн тогтоодог шинжилгээний лабораторитай ч энэ нь хэргийг үнэн мөнөөр шүүхэд хэрэг болсонгүй.

Дээрх хvн амины хэргийн дараа “Монполимет” алтны уурхай руу олон мянган нинжа нар дайрсан дээрмийн хэрэг гарч байдал хурцадсан. Энэ vед “Алтан Дорнод Монгол”, “Шижир алт” зэрэг томоохон компаниуд тус бvр 150 саяыг, бусад жижиг компаниуд єєрсдийн хэрээр 2-10 сая тєгрєг гарган 801, 805-р ангиудад єгч цагдаа нараар нинжаг албадан хєєлгєж, дахин орж ирэхгvй болгон хамгаалуулж байсныг тухайн vед мэдээлж байсан. Тухайн vед vvссэн нєхцєл байдлыг дарж байгаа мэт харагдавч энэ нь цаагуураа хvн амины хэрэгт гэрч vлдээхгvйн тєлєє мєнгє хаясан хэрэг байж. Єнєєдрийн байдлаар хэргийн мєрдєн байцаагч “дээрээс хэргээ хурдан шилжvvл гэж шахаад байна, та хавтаст хэрэгтэйгээ танилцаж гарын vсгээ зур, хорьж шалгах шаардлагатай болж байна” гэх мэтээр айлган сvрдvvлж эхлээд байна. Энэ хэргийг дэслэгч Доржтайван анх шалгаж нэлээд зузаан хавтаст хэрэг бvрдvvлж байжээ. Гэтэл гэнэтхэн мєрдєн байцаагчийг сольж, ахлах дэслэгч Цогтбаярт хэргийг шилжvvлэн, энэ хооронд хавтаст хэргийн тал нь алга болтлоо нимгэрсэн байв. Энэ хэргийн талаар сэжигтэн УЕП-ын газарт єгсєн єргєдєлдєє “Эрдэнэт хvний амь эрсдэж, дээр нь ажил vvргээ гvйцэтгэж явсан миний биеийг хэлмэгдvvлэн гvтгэж байгаа уурхайн дарга Наранбат, ажилдаа хариуцлагагvй хандаж, анхнаасаа нэг талыг барьж шалган, хэргийг бvдгэрvvлсэн ач холбогдлыг алдагдуулсан цагдаагийн ажилтнуудыг хуулийн дагуу шалгаж, vнэн зєвийг тогтоож єгєхийг хvсье” гэжээ. Шинэхэн бэлтгэгдсэн мєрдєн байцаагчид хэргийн ул мєрєєр орж, vнэн зєвєєр илрvvлэхийн даваан дээр аль нэг єндєр албан тушаалтан утасдаж, “наад хэргээ цавч” гэж vvрэгддэг. Цавчина гэдэг нь хэргийг бvдгэрvvлэн дарах буюу, хэн нэгэнд хилсээр хvлээлгэхийг хэлдэг аж. Энэ хэрэг ч мєн vvнтэй ижил энэ замаар орсныг vгvйсгэх аргагvй. “Монполимет” уурхайн захирал Б.Гарамжавыг МАХН-ын хууччуулын нэг, Б.Энэбиш агсантай ойр явсан гэдгээр нь олон тvмэн мэднэ. Тэр эмэгтэй дvvгийнхээ хэргийг цайруулахын тулд нєлєєлсєн ч байж болно. Эцэст нь хэлэхэд 2006 оны 7 сарын 13-ны єдєр Тєв аймгийн Заагиар сумын нутагт “Монполимет” алтны уурхайн эзэмшил газар шороо шуудайлахаар дайрсан 20 настай залуу нохой мэт буудуулж алуулсан хэргийн vед хамт явсан “нинжа” нар болон хэргийн газраас хонгио тvvлцэж байсан, тухайн vед хамгаалалтад гарсан ажилтнуудаас хvн чанар гаргаж, болсон явдлын vнэн бодит байдлын талаар гэрчийн мэдvvлэг єгєєч гэж уриалж байна. Мєн залуу мєрдєн байцаагч нарт “цавчсан” хэргийнхээ талаар єєрийн гэсэн нууц тэмдэглэл давхар хєтєлж байхад илvvдэхгvй гэдгийг сануулъя. Энэ хэргийн талаар уг сурвалжлагыг бүтнээр нь уншъя гэвэл захын номын санд ороод “Хүмүүсийн амьдрал” сониныг уншихад бодит байдлыг хэлээд өгнө.

“Монполимет”-тэй холбоотой хэрэг зөвхөн энэ биш л дээ. 2012 онытавдугаар сарын 11-нд Булган аймгийн Сум дундын шүүхэд болсон нэгэн шүүх хурлаас эргэн сануулъя.

Яллагдагч Э.Энхболд, А.Цогтбаатар, Х.Бат-Очир, Б.Ууганбаяр, Н.Өлзийсайхан, Б.Ганбаатар, Н.Баатархүү, Д.Зоригт, Б.Зоригтбаатар, С.Октябрь нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2012 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг "Тамсаг" гэх газар алт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Монполимет" ХХК-ний эзэмшлийн 1 дүгээр драг руу хууль бусаар нэвтэрч Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бэлтгэл хүчний салбарын хамгаалагч О.Нямдаваа болон тус компаний "Тосонгийн уурхай"-н хамгаалагч А.Санжаапэрэнлэй, Г.Ихбаяр нарт хутга тулгаж хүлээд, драг дотор байх алтны баяжмалтай шороог дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хурлын явцыг бүхэлд нь тоочоод яахав, шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг маш урт. Энэхүү шүүх хурлын талаар одоо онлайнаар чөлөөтэй үзэж болно. Мөн 201206000013тоот эрүүгийн хавтаст хэрэг энэ тухайд бүрэн гэрчлэх биз ээ. Мөн эндээс Заамарын алтны уурхайд чухам юу болдог, “Монполимет”-ын хамгаалагчид эзнийхээ төлөө иргэдтэй, “нинжа” гэгддэг хүмүүстэй яаж харилцаж байсан гашуун түүхийг унших болно.

Дашрамд дурьдахад, тэдгээр “нинжа” дунд алтны газраа хамгаалахын тулд хүнд бууд гэж сийхгүй тушааж байсан тухай ярьдаг ч “Монполимет”-ын хэрэгт нэгэнт орооцолдсон бол үгээ сонин хэвлэлд хэлэх нь байтугай өөр хоорондоо ярихад л “золгүй явдлаар амь нас, гэр бүлийнхнээ сүйтгүүлчихнэ” гээд айдастай байдаг. Тэдний дунд дээрх явдлуудын гэрч, тус компанийнхны “зохицуулсан” хэргүүд гэгчийг сайн мэдэх хүмүүс, хэн хэний өмнөөс мөнгө авч ял эдэлсэн, хэлмэгдсэн талаар ярих хүн цөөнгүй байсан ч тэд айдастай байна. Тэд сонгинохайрханчуудыг тун хэцүү нэр дэвшигч дэндүү гоё дүр эсгэн ярьж яваад хууртаж, төрийн эрх мэдлийг аймшигтай хүний гарт алдчих вий гэсэндээ цухалзаж буй ч гашуун үнэнийг уруул давуулж чадсангүй. Хамгийн гол нь тэр бол амьд гэрч. Үүгээрээ халдашгүй эрхийн төлөө амиа өгөхөөс буцахгүй улайран зүтгэж яваа хүнээс болгоомжилж буй нь тэр.

Ялангуяа “Халуун зэвсгээр хамгаалагдсан” буюу тэдний ярьдгаар  “буутай хамгаалалттай” хатагтай Төрийн эрх мэдэлд хүрчихвэл бүр ч аюултай гэсэн зарим нэг эх сурвалж бийг ч сануулахад илүүдэхгүй болов уу.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу