Талийгаач хүү “газ” үнэртэж, мансууран амиа алдсан байжээ

Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагааны үеэр Замын-Үүдээс 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар мэдээлсэн. 

Тэгвэл Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачид цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоожээ. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран амиа алдсан нь тогтоогдсон байна.

 Хэргийг Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст  шалгаж, хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч байгаа аж.

Сануулахад, талийгаач нь сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан бөгөөд тухайн өдөр найзындаа хонохоор гэрээсээ гарсан байжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу