Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн уулзалтанд иргэд олноороо ирж байна

УИХ-ын сонгуулийн 52-р тойрогт нэр дэвшигч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэдтэй уулзлаа.  Хийсэн ажилтай, хэлэх үгтэй  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  иргэд халуун дотно, хадаг сүүтэй угтан авсан юм. АН-ын дэвшүүлж буй “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн бизнес”, “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” хөтөлбөрүүд олон нийтээс талархал хүлээж байгаа юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн уулзалтанд ирсэн иргэд  соёлын төв, заал, танхимуудад багталцалгүй шахам дүүрч,  хөгшчүүл сандалтайгаа ирсэн харагдаж байлаа. Сонгогчид “Бид аль хэдийнэ сонголтоо хийсэн. Ямар нэг намын суртал ухуулгад автаад байхгүй ээ. Баянзүрх дүүргийн иргэд АН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгээ бүрэн дүүрэн дэмжинэ.  2008 оны УИХ-ын сонгуульд ч дэмжиж байлаа. Чимэдийн Сайханбилэгээ дэмжье” гэсэн юм.

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу