Сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байна

Багш нар цалингаа нэмүүлэхээр өчигдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяад байсан. Тодруулбал, өчигдөр  177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллагын багш нар ажил хаяад байсан. Гэвч үдээс хойш ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг нар уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн билээ. Мөн БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

Ингэснээр өнөөдөр сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байна. Харин Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

  • 2018-01-18

      Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com

  • 2018-01-18

    энэ нөхөр өөрөө морио ундөггүй шүү дээ. Patrol U62 унаал байдаг даа

Сэтгэгдэл бичих