"Замын-Үүдээс алга болсон охиныг эрэн хайх явцад сураг гараагүй байна"

Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 02-нд алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа алга болсон өдрөөс нь эхэлсэн. Одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна.

 

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж байна" гэлээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу