У.Хүрэлсүх: Агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсов.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад хандан нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулга хүргүүлсэн юм. Энэ дагуу мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах зорилт тавьсан. Бодит байдал дээр 80 орчим хувиар бууруулах боломж байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах санд төлбөрийг шилжүүлэх хэрэгтэй. Цогцоор нь авч үзэх арга хэмжээ. Дараа дараагийн Засгийн газар ч агаарын бохирдолтой тэмцэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байна. 100 мянган өрх галлагаатай зууханд амьдарч байна" гэлээ.

Улмаар гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Бид дорвитой арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Эхний ээлжид хотын А зэрэглэлийн бүсэд яндан хориглох ёстой. Улаанбаатарын утаа хувь хүний эрх ашгаас хэтэрсэн. Харин эрчим хүчний хэрэглээг нь хөнгөвчлөх төрийн зохицуулалт хийвэл оновчтой болно"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Утаа олон нийтийн санааг зовоосон том асуудал болсон. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Хамгийн том хүндрэл нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур байна. А болон Б бүсэд байгаа хүмүүст яндан хориглож болохгүй юм билээ. Бид судалж үзсэн. Хатуу хууль гаргаад "цаазалбал" сөрөг үр дагавар, эсрэг үйлдэл гарах магадлалтай" гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу