Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ

Энэ сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах саналаа Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон юм.

Уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авах болов уу гэсэн хүлээлт байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг  томилохыг зөвшөөрсөн байна.

Ерөнхийлөгч нэгэнт хүлээн зөвшөөрсөн учраас УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Б.Анир

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу