Г.Занданшатар Энэтхэгийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Гадаад хэргийн яамны дэд бүтцийн бодлого хариуцсан зөвлөх Панкаж Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийллээ.

Тэрээр өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын зээлийг үр дүнтэй ашиглаж, нефьт боловсруулах үйлдвэр байгуулахад онцгой анхаарна гэлээ.

Энэхүү төсөл нь хоёр орны эдийн засгийн харилцааны чухал гүүр болно. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь манай улсад стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар онцолж байлаа.

ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзаж буйд БНЭУ-ын Гадаад хэргийн яамны дэд бүтцийн бодлого хариуцсан зөвлөх Панкаж Кумар талархал илэрхийллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ боловсруулж байгаа. Мөн Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл хэрэгжинэ. Эдгээр төслийн хэрэгжилтэд ЗГХЭГ-ын дарга анхаарч, холбогдох яам, агентлагуудад чиглэл өгч, төслийн явцыг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд төсөл, хөтөлбөрт судалгаа хийх техникийн баг Монголд уулзалт, сургалтууд зохион байгуулж хамтран ажиллаж байна. Хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Панкаж Кумар илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

  • 2018-01-18

      Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com

  • 2018-01-18

    энэ нөхөр өөрөө морио ундөггүй шүү дээ. Patrol U62 унаал байдаг даа

Сэтгэгдэл бичих