66 САЯ МАЛ ӨВӨЛЖИНӨ

Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая мал өвөлжих урьдчилсан тооцоо байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.1 хувьтай хангасан дүн гарсан талаар ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ. Үүнээс Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 80.0-86.0 хувьтай, бусад аймгууд 80.0-аас доош хувьтай байна. Хадлан тэжээлийн бэлтгэлийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23.0 мянган тн өвс, 5.3 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 88.5 хувийн биелэлт аж. Баруун бүсийн 5 аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5,4 сая тун вакцин хүргэгдэн очжээ. Мөн хонины цэцэг өвчиний  вакциныг нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой малд хийхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар 1,4 сая хонийг вакцинжуулалталд хамруулаад байна.

Б.БАТ

 
 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу