Д.Мурат гишүүнийг бусдыг садар самуунд уруу татсан хэргээр шалгуулна

Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат 2016 оны сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг хууль зөрчиж авсан хэрэг нь анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа, нийт  6 удаагийн шүүх хурлаар орж, хууль зөрчсөн, мөнгө тараасан нь тогтоогдсон гэнэ. Мөн түүний эхнэр сонгогчдод эд зүйл тарааж сонгогчдын саналыг хууль бусаар татах үйлдэл хийж байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ оны наймдугаар сард УИХ-ын гишүүн Д.Мурат нь Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа иргэн Б гэгчийг удаа дараа мессэжээр дарамталж, өөрийнхөө шалдан, нүцгэн зургуудаа фейсбүүкээр явуулж, хэл амаар доромжилсон, улмаар тус эмэгтэйг зодсон гэнэ. Энэ тухай хохирогч иргэн Б өөрт нь байгаа баримтуудаа хавсаргаж, гомдол гаргахаар болсон байна.

2016 оны сонгуулийн үеэр хийсэн хууль бус үйлдэл шигээ охид, эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татах, нийгэмд сөрөг үр дагаврыг авчрах гэр бүлээс гадуурх харьцааг дэмжих, мессежээр дарамтлах, хэл амаар доромжлох, үгэнд нь ороогүй нэгнийг зодох, ам таглах зорилгоор мөнгө өгөх, эмэгтэйчүүдийг дарамталсан хүчирхийллийн шинжтэй  энэ  мэт балмад үйлдлийг хэрхэн шийдэгдэх бол!?

Баян-Өлгий аймгийн  Ардчилсан намын олон мянган гишүүдийн итгэл, сэтгэлийг уландаа гишгэж, гишүүний ёс зүйг ноцтойгоор зөрчиж, үүргээ мартан, эрхээ хэтрүүлсэн Д.Мурат шиг гишүүд Монголын төрийг, ард түмнийг, хуулийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй, увайгүй үйлдэл цаашид ямар асуудал үүсгэх бол?

Жирийн иргэдээс ч доор боловсролгүй, ёс зүйгүй, нүд хуурсан ийм гишүүн Монголын төрд  хэрэгтэй юу, ийм асуудал цаашид үргэлжилсээр байх уу?

Хохирогч эмэгтэй УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой баримтыг хуулийн байгууллагуудад өгч шалгуулахаар шийдсэн гэнэ. Бид энэ мэдээллийг эргэн сурвалжлах болно.

 Гишүүний ёс зүйгүй материалыг бид цувралаар хүргэх болно.....

Эх сур:zaluu.com
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу