МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран сонгогдлоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал өчигдөр болж гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд  МҮЭХ-ны одоогийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшсэн юм байна.

Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчөөр улираан сонгосон байна. МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооныхоо ирэх дөрвөн жилийн зорилт, хөтөлбөрөө батлахаас гадна ерөнхийлөгчөө сонгодог байна. Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу