МҮЭХ-руу хандсан гүтгэлэг зохион байгуулалттай нь илэрхий боллоо

МҮЭХ нь юуны өмнө  олон мянган гишүүдтэй, мөн өөрийн гэсэн байр байшин, өмч хөрөнгөтэй гэдэг утгаараа олон хүний шуналыг хөдөлгөдөг бололтой. МҮЭХ-ны чуулган энэ сарын 8-нд болох гэж байгаатай холбоотойгоор энэхүү чуулганаас сар гаруйн өмнөөс зохион байгуулалттай элдэв янзын гүтгэлэг мэдээлүүд гарч эхэлсэн.

Ингэж МҮЭХ-той хамааралтай элдэв мэдээллүүд олон гарах болсны шалтгаан нь тус зарим нэг хүмүүсийн явуургүй ажиллагаа гэж үзэхэд хүргэж байна. Учир нь тэдний зүгээс  олон нийтэд мэдээлсэн ҮЭ-ийн хөрөнгө шамшигдуулсан, хувьдаа завшсан гэх мэдээлүүдийг АТГ болон Аудитын байгууллага,  МҮЭХ-ны хяналтын  хорооноос шалгаад  үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг нь  нэгэнт тогтоосон байдаг. Гэтэл энэ байгууллага руу дайрах явдал хирээс хэтэрлээ. Тухайлбал, МҮЭХ-ны одоогийн удирдлагуудыг хэрэгт шалгуулж, тэднийг буруутай, авлигач, нийтийн өмч хөрөнгийг шамшигдуулагч мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа улам даамжирч, энэ үйл хэрэгт  МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүртэл оролцож  эхлэсэн тухай  мэдээлэл гарах болжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МҮЭХ-ны удирдлагуудыг шалгуулах нэрээр тэдэн рүү хандаж байгаа  гүтгэлэгийн цаана МАХН-ын нөлөө бүхий хүмүүс байгаа гэж хардахад хүргэж байна. ҮЭ байгууллага бол улстөрчдийн хувьд улстөр хийх том өгөөш болсон, нөлөө бүхий байгууллага. Иймээс  үе үеийн улс төрчид  энэ асуудалд анхаарлаа хандуулж, энэ байгууллагыг  ямар нэг байдлаар улс төрийн зорилгоор ашиглах гэсэн явуургүй үйл ажиллагаа тасардаггүй болтой.

Гэвч МҮЭХ нь үеийн үед улс төрийн нам, улстөрчидөөс  ангид явж ирсэн бөгөөд  олон мянган гишүүдтэй энэ байгууллагын удирдах эрхийг улс төржүүлсэн үйл явдалтай хутгаж, цаашлаад  буруу хүний гарт атгуулах юм бол мянга мянган гишүүдийн эрх ашиг хөсөр хаягдаж, энэ байгууллагын үйл ажиллагаа улс төрчдийн тоглоомын талбар болоод дуусах аюултай гэдгийг ҮЭ-ийн байгууллагын олон арван гишүүд анзаарч байгаа бизээ.

А.Бат

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу