Хакухо ирэх башёг өнжиж магадгүй

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй байна. Тэрбээр тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд бэлтгэл хийгээгүй аж.

Тэрбээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан юм. Миягано оякатагийн мэдэгдсэнээр бол 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ эдгээж амжихгүй бол энэ сарын башёг өнжиж магадгүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу