Оготны хөеө ухаж малаа тэжээнэ гэж бодсон “МАЛЧИН УХААН”

Энэ зургийг сошиалд оруулаад тайлбарт нь “Өвсний үнэ тэнгэрт хадаж байна. Тэгвэл одоо ч “хадлан авах” боломж байна.

 

3-5 метрийн диаметртэй газарт нэг бүл буюу 25-30 оготно амьдардаг. Үлий дотроо 2-4 хөеө, ноохой буюу унтлагын өрөө, жорлон гэхчилэн нэлээд хэдэн “өрөөтэй”-гээр өвөлжөөгөө бэлтгэдэг. Түүнийг олж өрөмдөж хөеөг нь гаргахад нэг хөеөнөөс дунджаар 4.2 кг өвс гарч байгаа бөгөөд ойролцоо гурван хөеө гаргавал нийт 13 кг өвсийг авч болно. Үлийнүүд ингэж хэд хэдэн тасалгаанд хөеөлөхдөө агь, таана, ганга, хялгана гэхчлэн төрөлжүүлж хураах ба өвс, ургамлын гарц муутай үед үндсийг авч бас нэгэн “тасалгаанд” нөөцөлж, өвлийн идэш тэжээлээ бэлтгэдэг гэнэ. Ажилсаг хүн 100 гаруй га талбайгаас хамгийн шим тэжээлтэй 2 машин өвс авна шүү.” хэмээн бичжээ.

Монголчуудын ухамсар сэтгэлгээ, байгаль дэллхий, амьтай бүгдийг энэрдэг өнөөх сайхан сэтгэл хаачив. Оготны хөеө ухаж аваад өөрийн хэдэн малаа тэжээх дээрээ тулчих гэж дээ. Зун, намрын цагтаа олигтойхон шиг бэлтгээд авчихвал баргийн өвлөөс айлтгүй л байдаг сан. Залхуурал, бэлэнчлэх хоёрт дарлуулсан малчин түмнээ яалтай билээ. Уг нь бол мал нь тэдний хувийн өмч. Тийм байтал зуд боллоо хэдэн малаа хайхарсангүй гэж төр засагруу дайрч татварын мөнгөөр тусламж дэмжлэг авна. Тэгсэн мөртөө малын махаа үнэтэй зарна.

Хээрийн бор хулганы хөеөнд мэхээр гэгч зүйл байдгийг хангай нутгийнхан андахгүй. Тэгвэл мэхээрийг нь авчихаад оронд нь будаа ч юмуу өөр зүйл хийхгүй бол ацтай бургасанд өлгөгдөөд амиа хорлочихсон байдгийг нь мэднэ. Гэвч өнөөдөр зун намрын цагтаа наадам хэсч, найрын хойморт халамцчихаад хүйтрээд ирэхээр аргаа барсандаа оготны хөеө сэдийчиж явна.

биз. Амьтанд уг нь Монгол хүн тус болох гэж шувууны үүр барьж, үр зулзагад нь хэвтэр, хээр хөдөөд хоол зэхэж орхидогсон… Цас зуд болох сургаар атгасан гарын чинээнд хүрэхгүй амьтны нөөш ухаж, хэдэн арав, хэдэн зуу дахин том биетэй хэдэн зуун малаа тэжээнэ гэж бодож дээ, малчид маань.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу