Тэтгэвэр нэмэх боломжгүй гэж өдөр болгон ярьж суусан Ч.Сайханбилэгийн ЗГ сонгуулийн өмнө "шоу" хийхээр төлөвлөж байсан бололтой

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Нийт 498 хүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд аль нэг намаас болон бие дааж нэр дэвшихээр болжээ.

Ингээд нэр дэвшигчдийн үнэмлэхээ халаасалж, эрхээ баталгаажуулж авсан эрхмүүд өнөөдрөөс тус тусын тойрогтоо ажиллаж эхэллээ.

Ингээд нэр дэвшигчдийн үнэмлэхээ халаасалж, эрхээ баталгаажуулж авсан эрхмүүд өнөөдрөөс тус тусын тойрогтоо ажиллаж эхэллээ. Өчигдөр өглөө зохион байгуулагдсан СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаанд АН-ынхан оролцсонгүй. Хэвлэлүүд АН-ын 76 нэр дэвшигчийг Цонжин болдогт байсан талаар мэдээлж байв. Ямартаа ч сонгуулийнхаа бэлтгэлийг базааж суусан АН-ынхан асуудлыг үдээс хойш шийдвэрлэж, намын ажлаа урдаа тавив. Сонгууль ойртох тусам эрх баригчдийн "дүрэмгүй тоглоом" хэрээс хэтэрч, дөрвөн жил унтаж байгаа сая сэрсэн мэтээр аашилж эхлэх нь хэрээс хэтэрлээ.Хамгийн сүүлд гэхэд л Засгийн газраас гэнэтхэн шийдвэр гаргаад тэтгэвэр болон нийгмийн халамжийг нэмэхээр болсон гэдгээ нийтэд зарлав.

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Гэвч нөгөө талдаа саар үр дүнг ч дагуулж мэднэ. Засгийн газар АСЕМ-д зориулсан асар их зардлын хажуугаар ийнхүү тэтгэвэр нэмсэн нь төсөвт дарамт болохгүй гэх газаргүй шүү дээ. Сүүлд гарсан статистикаас харахад одоогийн байдлаар энэ оны төсвийн алдагдал өмнө онтой харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн байдалтай байгаа. Монгол улсын төсвийн ерөнхий байдал томоохон сорилттой тулгараад буй бөгөөд 2016 оны эхний 3 сарын төсвийн орлого, зарлагын зөрүү 1.1 их наяд болон 1.7 их наядад хүрч, 616 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байна. Инфялци сар тутамд өмнөхөөсөө өсч байгаа гэдгийг хэнээс ч илүү мэдэх газар бол Засгийн газар.

Цалин, тэтгэвэр нэмэх ямарч боломжгүй байгаа тухайгаа өнгөрсөн дөрвөн жилийн турш өдөр болгон ярьж, ард түмний бүсийг хором тутмаар чангалж явсан Засгийн газар яагаад гэнэт ийнхүү тэтгэврийн хэмжээг арав хүрэхгүй хувиар нэмэгдүүлсэн бэ. Мэдээж асуултын хариулт нь удахгүй болох гэж буй сонгуультай л холбоотой. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бүлэг бол ахмадууд. Тиймээс улс орны эдийн засгийн хүндрэлийг үл тоож гэнэтхэн л сонгууль болохоос сарын өмнө тэдэнд тал засч буй нь энэ бололтой.

Хэрвээ цалин, тэтгэвэрийн нэмэх боломжтой л байсан юм бол эртхэн нэмэхгүй юугаа хийж байсан юм бол. Нялх хүүхдийн чихрээр хуурж буй мэт тав гурван төгрөг нэмчихээд үүнийгээ "Засгийн газрын зорилт биелэлээ" гэж тайлбарлах нь инээдтэй бус уу. Төсөв алдагдалтай байгаа, цаашдаа ч алдагдал нь улам л нэмэгдэх болно. Хүүхдийн мөнгийг өгөх, өгөхгүйдээ тулж бөөн хэрүүл болсны эцэст ялгаваргүйгээр өгөхөөр болж байсан цаг саяхан. Төсөв хариуцаж буй мэргэжилтнүүд нь хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгвөл наймдугаар сараас хойшоо хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй хэмээн тайлбарлаж суусан юмсан. Үргэлжийн "байхгүй, боломжгүй" Засгийн газар маань хаанаас ийм их мөнгөтэй болов. АН-ынхан минь сонгуульд ялж л байвал маргааш галав юүлсэн ч хамаагүй гэх сэтгэлээр хандаж байгаад элгээр нь хэвтүүлсэн эдийн засгаа "газрын хөрсөнд булчих" вий дээ. Тооцоо судалгаатай зүйл л хийгээрэй дээ та минь ээ.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу