Galaxy Note 7 гар утсыг борлуулахаа зогсооно

Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг нэгэн шуугиант мэдээллийг цацлаа. Энэ бол технологийн салбарын томоохон компаниудын нэг болох Samsung худалдаанд гаргаад буй Galaxy Note 7 загварын ухаалаг гар утсаа худалдахаа зогсоож, өмнө нь борлуулагдсанаа эргүүлэн татах ажиллагааг дэлхий даяар эхлүүлэхээр зэхэж буй тухай мэдээ юм.

Уг загварын гар утсыг цэнэглэж байх үед дэлбэрсэн тухай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсаны дараа компанийн зүгээс уг гар утсыг захиалсан хүмүүсийн хүргэлтийг түр хугацаагаар цуцалсан тухайгаа мэдэгдсэн байна.

Харин гар утсыг эргүүлэн татах тухай компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч энэ амралтын өдрүүдээс хэтрэхгүйгээр эргүүлэн татах болсон шийдвэрээ олон нийтэд зарлах магадлалтай тухай уг мэдээнд дурьджээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу