Финикс Санс Милоуки Бакс багууд тохиролцоонд хүрч чадсангүй

Финикс Санс баг хамгаалагч Эрик Блэдсог солилцоонд оруулах талаар хэдэн өдрийн өмнөөс яригдаж эхэлсэн. Гэвч аль ч багтай тохиролцоонд хүрээгүй л байна.

Финикс Санс Блэдсог хэтэрхий өндөр үнэлж байгаа бол бусад багууд түүнийг хэтэрхий дутуу үнэлж байгаа бололтой.

Милоуки Бакс багтай солилцоо хийх талаар хэлэлцсэн бөгөөд тэд Блэдсогийн оронд Мэтью Дэллаведоваг санал болгожээ. Харин Санс багийн менежер өнгөрсөн улирлын шилдэг шинэ тоглогч Малколм Брогдон, Жон Хэнсон, Мирза Телетович нарыг авах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч санал таалагдаагүй учраас талууд тохиролцоонд хүрсэнгүй.

Милоуки Бакс баг залуу тоглогч Йаннис Антетокоунмпо дээр суурилж багаа босгохоор шийдсэн. Гэвч тэдэнд Брогдон шиг манлайлах ур чадвартай тоглогч хэрэгтэй. Брогдон, Антетокоунмпо хоёр дээр Эрик Блэдсо нэмэгдэж ирвэл дорнод бүстээ хүчирхэг багуудын нэгт тооцогдож эхэлнэ.

Гэвч Блэдсо, Брогдон хоёр нэг багт тоглох магадлал тун бага байгаа юм.

 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу