Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас Аки башёг өнжиж магадгүй

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй болжээ. Тэрээр тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн ба сүүлийн өдрүүдэд бэлтгэлээ хийхгүй байгаа гэнэ.

Тэрээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан юм. 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ эдгээж амжихгүй бол энэ сарын башёг өнжиж магадгүй хэмээн Миягано ояката мэдэгдсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу