Сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх вэ?

УИХ-ын сонгууль болоход хориодхон хоног үлдсэн ч нэр дэвшигчид сурталчилгаагаа хэрхэн хийх нь ойлгомжгүй хэвээр байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, бие даагчид сурталчилгаагаа зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэх ёстой. Гэтэл мэдээллийн хэрэгслээр цацагдах сурталчилгааг яаж явуулах вэ гэдэгт талууд хоёр өөр тайлбар хийж буй юм. Иймд энэ удаад дээрх асуудлыг хөндөж, VS буландаа Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Ц.Оюунгэрэл нарын байр суурийг онцоллоо.

Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйлд вэб сайтад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хэлбэрийг тодорхойлсон. Тэр нь зөвхөн нэр дэвшигчийн хувьд нэр, нам, эвслийн хувьд уриа ч гэдэг юм уу, ийм товч мэдээллийг агуулсан баннер хэлбэртэй байна.  Түүгээр дамжиж өөрийнх нь үндсэн вэб сайт руу ордог байхаар зааж өгсөн. Түүнээс өөр хэлбэрээр сурталчилгаа явуулж болохгүй.


Ц.Оюунгэрэл
Ц.Оюунгэрэл

Хэвлэлийнхэн болон нэр дэвшигчид буруу ойлгоод байгаа юм. Зөвхөн хаяг, линк тавь гэсэн үг биш. Энэ хуулийн 83.4-т “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэсэн байгаа. Тэхээр харин ч эсрэгээрээ интернэт орчинд сурталчилгаа явуулах  илүү өргөн боломж харагдаж  байгаа юм. Бусад мэдээллийн хэрэгсэл шиг тоо хэмжээ, агуулга, хэлбэр заагаагүй. Мэдээллийн сайтууд нэр дэвшигчийн баннер байрлуулж болно. Видео, аудио, текст, зураг, ярилцлага, мэдээ, нийтлэл гэхчлэн бүхий л төрлийн сурталчилгааг явуулахыг хориглоогүй. Тиймээс интернэт орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах илүү өргөн боломж бий. Эргэлзэж, төөрөгдөөд, гайхаад байх зүйл байхгүй. Энэ заалтыг бариад сурталчилгаа хийхэд буруудах зүйл байхгүй.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу