Татварын ӨНДӨР хувь хэмжээтэй УЛС болох уу

Эдийн засагчид хямралын үеэр татвар нэмэх асуудал байж болохгүйг онцолж байна. Гэвч эрх барьж буй нам энэ асуудал дээр “дөргүй бух” шиг аашилж байгаа нь олон сөрөг үр дагавар дагуулах төлөвтэй. Үнэндээ энэ оны эхний хагас жилийн байдлаар, татварын орлогын гүйцэтгэл 99.5 хувьтай байгаа бөгөөд оны эцэст бүх татварын орлогын гүйцэтгэл биелэх нь тодорхой. Татварын орлогын гүйцэтгэл ийн биелж байхад татвар нэмнэ гэсэн асуудал байж болохгүйг олон хүн хэлж байна.

Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар татварын бааз суурийг нэмэх бодлого баримталж, үндэсний баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого гаргасан. Наймхан сарын хугацаанд татварын бааз суурийг 23 дахин өсгөсөн. “Ил тод”-ын хуулийн дагуу монголчуудын 25 жилийн хуацаанд бий болгосон нийт 34 их наяд төгрөгийн орлого ил болсон гээд тоочвол өмнө нь Монголд татварын буруу бодлого хэрэгжиж байсныг өөрчилж, зөв гольдрилд нь оруулсаныг харуулж буй юм.

Эх сурвалжийн мэдээллэснээр, татвар нэмэх бодлогын хүрээнд хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх нь тодорхой болжээ. Хувь хүний орлогын албан татвар нэмэх Засгийн газрын шийдлийг оновчтой бодлого хэмээн үзэхгүй байгаагаа эдийн засагчид хэлж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа багасгаж байгаа юм шиг хэрнээ Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь өндөр татвар луу тэмүүлж байгаагийн илрэл аж.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлчүүд хүн амын орлогын албан татварт 400 тэрбум төгрөг төлжээ. Гэтэл орон нутгийнхан төсвөө батлаагүй, тодотгол ярьж эхлээгүй байхад эрх баригчид энэ асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа нь эдийн засагчдын анхаарлыг татаж буй юм.

Хүн амын орлогын албан татвар нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд орон нутгийн татвар болсон. Өөрөөр хэлбэл улсын төсөв рүү ордоггүй. Тиймээс хувь хүний орлогын албан татвар нэмлээ гээд улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй аж. Иймд татвар нэмэхийн оронд татвар өгдөггүй хэсгээсээ татвар авах хэрэгтэйг санхүүгийн салбарынхан санал болгож байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу