НИТХ-ын шинэхэн дарга С.Амарсайхантай танилц

Өнөө өглөө эхэлсэн НИТХ-ын даргыг сонгох хуралдаан АН-ын бүлэг завсарлага авсны дараа хаалттай үргэлжилсэн. 

Уг хуралдаанаар С.Амарсайхан, Д.Баярсайхан нар өрсөлдсөнөөс С.Амарсайхан 21 санал буюу санал өгсөн гишүүдийн 51.2 хувийн саналыг авч НИТХ-ын даргаар сонгогдлоо.

С.Амарсайхан нь "Оюуны Ундраа" группын С.Отгонбаярын дүү бөгөөд Налайх дүүргийг бие даасан хот болгох, нийслэлийн хөгжлийн асуудлыг түлхүү ярьдаг нэгэн.

Тэрээр 1973 онд Налайх хотод төрсөн.

БОЛОВСРОЛ:

  • -1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль,
  • -1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж,
  • -Англи улсын Метрополитен коллежид Англи хэл,
  • -1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр,
  • -1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.

АЛБАН ТУШААЛ:

  • -1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
  • -2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,
  • -2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
  • -2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажилласан.
  • -МАН-ын Бага хурлын гишүүн,
  • -Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
  • -Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга,
  • -Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч,
  • -Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн,
  • -”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн,
  • -Монголын бодибилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч,
  • -Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашдаг. Орон нутгийн сонгуульд Налайх дүүрэгт дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Мөн төрийн болон дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажилладаг тэрээр англи, орос, хятад хэлтэй.

ХУВИЙН АМЬДРАЛ

МҮОТВ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоотой ханилсан сууж нэг охин, хоёр хүүгийн аав ээж болцгоожээ. 

С.Амарсайхан Зайсан толгойн нэг бөөрийг ухаж, шилэн барилга барьчихаад “Зайсан скуэр” гэж нэрлэсэн. Тиймдээ ч олон нийт түүнд Зайсан толгойг залгисан, Зайсан толгойгоо хайрлаагүй хүнд нийслэл хотыг иргэдтэй нь хайрлах сэтгэл бий гэж үү хэмээн ам муутай байдаг. Мөн 100 айл орчим, Арслантай гүүрний ойролцоо гээд хотод сүндэрлэсэн олон барилга байшин түүнийх. 

ХЭНИЙ "ТОПОР" ВЭ

МАН доторх Увсын фракц 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа гомдолтой үлдсэн. Үүнийхээ өшөөг авах гэж өнөөдөр хамгийн идэвх зүтгэл гаргаж буй хүмүүсийн нэг нь тус фракцын гол төлөөлөл Ц.Нямдорж. Түүний хувьд С.Амарсайханыг дэмжиж НИТХ-ын дарга болгохоор хамгийн их улайрсан хүн гэгддэг.

У.Маргад

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу