Халловений баярын хамгийн тачаангуй хувцаслалтууд

Эртний Ирландчууд аравдугаар сарын 31-нд нар жаргах үеэс буюу үдэш гэгээ тасрахын хэрд дэлхий дээрх бүх сүнс цугларан тэнүүчилдэг гэж үздэг байжээ. Тиймээс айл бүхэн үүднийхээ гадна талд сүнснүүдэд хоол үлдээж дайлах ёсыг гүйцэтгэдэг байв. Түүнчлэн Ирландад тухайн үед өвлийн эхлэл нь арван нэгдүгээр сарын нэгэнд гэж тооцдог байсан бөгөөд ард иргэд өвлийг айлгах, удаашруулах гэсэн үүднээс хулууг нүхэлж дотор нь гал асааж өвлийг айлгах дом хийсэн нь цаашдаа ийнхүү хөгжсөн ажээ.  Энэхүү уламжлалаас үүдсэн Халловений баярыг Ирланд, Шотланд, АНУ, Канад зэрэг олон оронд өдгөө өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. Халловений баярын өдрөөр нүүрэндээ баг зүүж, сүнснүүдэд танигдалгүй хувцаслаж нуугдах ёстой. 

Энэ баярын бас нэгэн бэлгэдэл нь улбар шар хулуу юм. Хойд Америкт харамчаараа алдартай Чарли гэгч хүн байжээ. Хахир муухай ааштай, хүнд өглөг огт өгдөггүй тэрбээр бие барахдаа ч энэхүү зангаа огт тавиагүй гэдэг. Тиймээс эд хөрөнгөндөө хоргодсон түүний сүнс Халловений баярын үдшээр хулуу болон үзэгддэг болжээ. Эл түүхийг мэдэх хөршүүд нь Чарлигийн сүнснээс болгоомжилж, гэрээсээ холуур явуулахын тулд шар хулуунаас хамгийн томыг нь сонгон, дотор нь лаа асаан тавьж домнодог болжээ. 
Овсгоотой Америкчууд эртний энэ түүхийг ашиглан баг, хувцас чимэглэл, баярын ил захидал, хулуу зэргийг худалдаалж эхэлснээр аймшигт Халловений баяр дэлхий даяар алдартай болжээ. 
Энэ баярыг хар өнгөөр тодотгодог. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсч, айл болгоны хаалгыг тогшин "Чихэр жимс өгөхгүй бол бид танд муу зүйл хийнэ шүү" хэмээн "айлгаж" амттан цуглуулдаг. 

Дээр үед сүсэгтэй хүмүүс "бяцхан чөтгөр"-үүдийг баярлуулахгүй бол муу зүйл тохиолдоно гэдэгт жинхэнээсээ итгэдэг байжээ. Тиймээс муу ёрын сүнснүүдийн баяр хүүхдүүдийн хамгийн дуртай баяр болон хувирсан байна. 
Ирландаас маш олон тооны цагаачлагч АНУ руу гарч энэхүү баяраа тэмдэглэсэн нь ондоо утгаар баг,хувцас өмсөх мэтээр шоу хэлбэр орсон юм хэмээх нь ч бий. Америкчууд жил бүр 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол чөтгөрүүдийн баяр буюу Халловений өдөр юм. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээр энэ баярыг зул сарын дараагийнхад тооцон тэмдэглэж байна. 

Мартаж болохгүй алтан дүрэм нь өөрийнхөөрөө байж хэзээ ч болдоггүй. Ядаж л нүүрээ элдэв өнгийн будгаар будах хэрэгтэй. 

Нью-Йорк хотынхон энэ баяраас 40 сая ам.доллар олдог гэнэ. Аймшигт шулам, Дракула, араг яс, шар шувуу, хар муур, зомби, вампир, буг чөтгөр, хий үзэгдэл, элээ, хэрээ, муми, аалз, сарьсан багваахай гээд хамгийн этгээд гаж дүрийн эзэн болбол энэ баярын ялагч гэсэн үг. Тэгвэл манайхан өнөөдөр хүүхдийн паркад зомбинуудын парад хийхээр болсон байна. 

Монголчууд сүүлийн жилүүдэд энэ баярыг тэмдэглэн үдэшлэг цэнгээн зохиох нь элбэг болсон ба хэрэв бүсгүй та ямар хувцас өмсөн хувирахаа мэдэхгүй байгаа бол дараахь орд бүхэнд тохируулан бэлдсэн тачаангуй хэв маяг бүхий хувцаслалтаас санаа аван сонголтоо хийж болох юм.  

  1. Aries буюу Хонины ордны эмэгтэй нь өөрийн эрх дураараа, зоригтой, биеэ даасан, аймшиггүй супер баатар мэт зан араншинтай байдаг ба энэ орды эмэгтэйчүүд Wonder Woman киноны дүрээр хувцаслахыг санал болгоё. 
  2.  
  3.  Taurus буюу үхрийн ордны эмэгтэй нь бага зэрэг зөрүүд байдаг ч гэлээ яг л Jon Snow шиг эрэлхэг цэрэг мэтээр хувцаслах нь илүү зохимжтой юм.  Бонус: Үүнийг гадаа зохиогдох арга хэмжээнд өмсөхөд даарна гэж санаа зоволтгүй.
  4.  
  5. Gemini буюу Ихрийн ордны эмэгтэй нь шийдэмгий бус зантай байдаг ч гэлээ тэдэнд сонирхол татахуйц олон тал бий. Энэ хувцасны тал нь шувуу мэт тал нь бүжигчний хэв маягийг илтгэх мэт юу өмсөхөө шийдэх гэж эргэлзэх хэрэггүй.
  6.  
  7. Cancer буюу Мэлхийн ордны эмэгтэй биеэ гаргасан ил задгай хувцаслах дургүй нэгэн байдал тул тэдэнд энэхүү пингвиний хувцаслалтыг сонгохыг санал болгож байна.  
  8. Leo буюу арслангийн ордны эмэгтэй Босс хатагтай байхыг илүүд үздэг тул Daenerys Targaryen-ны энэхүү хувцаслалт тохиромжтой. 
  9. Virgo буюу охины ордны эмэгтэйчүүд бусдад туслах дуртай байдаг тул хэрэв хүсвэл энэхүү гал сөнөөгчийн дүрээр хувцаслаж болох юм. 
  10. Libra буюу Жинлүүрийн ордны эмэгтэй нь гоёмсог хэв маягтайн дээр тогтвортой зан араншинтай нэгэн байдаг. Тиймээс тэдэнд домогт гардаг Мермайдын дүрд хувирахыг  санал болгомоор байна.
  11. Scorpio буюу Хилэнцийн ордны эмэгтэй хүчтэй, ширүүн догшин зан чанартай байдаг тул яагаад энэхүү динозавр болж болохгүй гэж. 
  12. Saggitarius буюу Нумын ордны эмэгтэй үймээний эзэн зодооны эх үүсвэр болж байдаг тул Lara Croft-н энэ хувцаслалт илүү тухтай байх болно. Одой морины сүүл болгон сүлжсэн энэхүү үсээ өгзөг давахаар урт болгож анхаарлыг өөр дээрээ илүү төвлөрүүлсэн ч болно. 
  13.  
  14. Capricorn буюу Матрын ордны эмэгтэй маш их амбицтай, хариуцлагатай, тэвчээртэй яг л сувилагч шиг. Хэн нэгний даралтыг үзүүд өгөх үү гээд л. 
  15. Aquarius буюу Бумбын ордны эмэгтэй нь урлагт хайртай, холыг хардаг, биеэ даасан зан чанартай байдаг тул энэхүү Сангийн сайдын хэв маяг бүхий хувцаслалт тохирно гэж бодож байна. 
  16. Pisces буюу Загасны ордны эмэгтэй нь мэдр